Хэнтий аймагт өсвөр насны хүүхэд өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 17-ны өдөр гарчээ.
Хэргийг тодруулбал, Хэнтий аймгийн ....сумын ... дугаар байрны 12 давхраас 17 настай эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа байхдаа үсэрч, нас барсан байна. Талийгаач амиа хорлосон нь урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тухайн хүүхэд нь гар утсан дээрээ “Би чамд хайртай байсан. Би үхлээ” гэх бичлэг хийж, үлдээсэн байжээ.
Эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, сэтгэл зүйн онцлогийг нь мэдэрч байх шаардлагатай байна.