УИХ дахь АН-ын гишүүдээс Хүний эрхийн асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа "НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад өнгөрсөн сарын 3-14-ний өдрүүдэд ажиллаж “2020 онд баривчлах ажиллагааны 99.3 хувь, 2021 онд 98.3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр гүйцэтгэсэн” гэдэг дүгнэлтийг гаргасан.
Мөн хууль хяналтын байгууллагууд хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэжээ.
Түүнчлэн сүүлийн үед хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсаар байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан Монгол Улсад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж буй явдлыг судлах, улмаар энэ асуудалтай холбоотой бодлогын шийдвэр гаргах ажлын хэсэг байгууллаа" гэлээ.
Харин Иргэн Д.Монголхүү "Энэ ажлын хэсэгт 2021 онд хийх байсан Хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсголыг жинхэнэ утгаар нь хийе гэдэг санал тавьсан. Үүнийг ажил болгож нээлттэй сонсгол хийж чадвал үр дүн тэндээс л гарна даа" гэв.