Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн есөн дүүргийн 118 байршилд 3X3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулахаа мэдэгдсэн.
Тэгвэл энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд гурван байршилд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3X3 стандартын шаардлага хангасан сагсан бөмбөгийн талбай байгуулж байна.
Тодруулбал,
-
БГД, 1-р хороо, 46, 49 дүгээр байрны дунд
-
БГД, 23-р хороо, Зүүн Ард Аюушийн 25-43 тоот орчимд
-
БГД, 26-р хороо, Нарны хорооллын 1, 2 дугаар байрны ард 3x3 сагсан бөмбөгийн талбай хийж байгаа юм.
Ирэх жил Баянгол дүүрэгт шинээр 15 байршилд сагсан бөмбөгийн талбайг байгуулна.
Дээрх хороодод 3X3 сагсан бөмбөгийн талбай, орчны тохижилт хийснээр хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм.