НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон eBarimt аппликэйшнээр шууд дамжуулагдлаа.
Тус тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг арваннэгдүгээр сарын 15-ны 12:59 цагаас өмнө eBarimt системд бүртгүүлсэн баримтуудыг сугалаанд хамруулсан юм.
Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 38 мянга 885 азтан тодорчээ.
Тохирлын дүн:
-
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/- 35,121
-
4 орон таарсан /40,000-100,000 төгрөг/- 3417
-
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/- 305
-
6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/- 38
-
7 орон таарсан /500,000-10 сая/- 3
-
8 орон таарсан 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар 48753050 байв.
Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай.
Дашрамд, өнөөдөр Улаанбаатар хотод 32,265 азтан тодорлоо.
Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавин ажилсан байна.