x

Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахаар хэлэлцлээ

Төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлах талаар Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 8-р сарын 24-ний өдрийн “Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” 182 дугаар тогтоолоор төвлөрсөн хогийн цэгт 1 тонн хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах зардлыг 2080 төгрөгөөр тогтоосон. Энэхүү тогтоолоор батлагдсан тарифын дагуу өнөөг хүртэл нийслэлийн төвлөрсөн 4 хогийн цэгийн /Цагаан даваа, Нарангийн энгэр, Морин даваа, Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэг/-н үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэн ажилласаар ирсэн. Харин гадаад валют, шатахуун, цахилгааны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргээс хамаарч хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг 4350 төгрөгөөр шинэчлэн батлах тухай санал гаргалаа.

Улаанбаатар хотод жилдээ 1,5 сая тонн хог хаягдал үүсэж, нийт хог хаягдлын 86,6 хувийг дарж, булж устгадаг. Төвлөрсөн цэгт ирж буй хог хаягдлын 15 хувь нь барилгын хог хаягдал, 25 хувь нь үнс байгаа бол ахуйн хог хаягдал 60 хувийг бүрдүүлж байна. Барилгажилт ихсэж, төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдал ихээр хүргэгдэж буй нь хог хаягдал өсөх бас нэгэн шалтгаан болжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгчид “Албан хаагчдын цалин бага, хүрэлцээ муу. Хог тээвэрлэлтийн механизмын техник хэрэгсэлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар болон тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд ямар бодлого баримталж байгааг лавлалаа. Мөн хог шатаах үйлдвэрийн талаар тайлбар хүслээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хариуд нь “Хог шатаах үйлдвэрийн хувьд цахилгаан, дулаан, газ гаргана гэсэн гурван зарчим бий. Цахилгаан гаргана гэж тооцоолж байна. Хог хаягдлыг түрж, дарж булах ажлын зардлыг шинэчлэн баталснаар ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж нэг өдөрт ногдох цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй ажилчдын нийгмийн баталгаа бүрэн хангагдана.

Мөн Нийслэлийн ИТХ-ын 2006 онд батлагдсан аргачлалыг өөрчилснөөр шатахууны үнийн зөрүүний алдагдалд орохгүй, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ сайжирч, авто парк шинэчлэлийг үйл ажиллагааны зардлаас шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ” хэмээв. Улмаар уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 20 цаг 27 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 20 цаг 34 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 20 цаг 56 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top