Өчигдөр буюу ням гаригийн орой Туркийн Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амь үрэгдэж, 53 хүн шархаджээ.
Тэгвэл Гадаад харилцааны яамнаас Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй. Нас барсан зургаан иргэн бүгд Турк улсын иргэд болохыг мэдээллээ.
Тус дэлбэрэлт Таксим талбай хүрдэг Истиклал хэмээх худалдаа үйлчилгээний томоохон гудамжинд болсон бөгөөд тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлажээ.
Дэлхийн хэд хэдэн улс орон Туркийн эрх баригчдад эмгэнэл илэрхийлээд байна.