x

"Зээлийн шимтгэл үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой"

Дээд шүүх иргэн А-гийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас “зээлийн үнийн дүнгийн 1 хувиар шимтгэл” төлөх талуудын гэрээний тохиролцоо хууль зөрчсөн эсэх, түүний үр дагаврын талаар дараах дүгнэлтийг өгч, шийдвэр гаргажээ.

Ингэхдээ хяналтын шатны шүүх:

1/ зээлийн шимтгэлийн тухай ойлголт,

2/ шимтгэл төлөх гэрээний нөхцөл хууль зөрчсөн эсэх,

3/ шимтгэлийн хэмжээг хэрхэн тогтоох, ийнхүү тогтоосноо нотлох үүрэг,

4/ шимтгэлийн талаар  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг асуудалд хариулт өгсөн байна. 

Банкууд зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлийг зээлдэгчээс авдаг. Иргэн А үүнийг хууль зөрчсөн, зээлдэгчийн эрх ашгийг илт зөрчсөн, 1 хувийн шимтгэл гэж үндэслэлгүй тогтоож, суутган авдаг гэж үзсэн байна.

Хяналтын шатны шүүхийн үндэслэл: Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар “зээлийн хүү” гэдэг нь “мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу “үнэ” байдаг.

Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд  “шимтгэл” багтдаггүй. Түүнчлэн “зээлийн бодит өртөг” гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Харин хариуцагчаар төлүүлж буй шимтгэлийн хэмжээ үндэслэлтэй, бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд талууд зээлийн гэрээнд шимтгэлийн хэмжээг  1 хувь гэж тохирсон боловч яагаад 1 хувь эсвэл түүнээс доош байх эсэх талаар хариуцагч “Голомт банк” ХХК шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

Энэ хэрэгт банк нь зээлийн бүтээгдэхүүний онцлогоос хамаараад нарийвчилсан ямар шалгуураар шимтгэл тогтоосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн энэ нь гэрээний маргаан тул зээлийн шимтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд заасан гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаанд хамаарна гэж шүүх дүгнэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 20 цаг 13 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 20 цаг 20 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 20 цаг 42 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top