x

Батлан хамгаалахын төв архивын таван лавлагааг е-mongolia-аас авах боломжтой

Батлан хамгаалахын төв архиваас таван төрлийн лавлагааг е-mongolia системд нэвтрүүлжээ.

Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэх юм.

Тус байгууллага нь иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг хүлээн авахдаа биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байжээ. Батлан хамгаалахын Төв архиваас ᠎E-Mongolia системийн веб суурьт үйлчилгээнд үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд тус системийн гар утасны аппликэйшн үйлчилгээг нэвтрүүлэх үйл ажиллагаа туршилтын хугацаандаа явж байгааг хэллээ. 

Батлан хамгаалахын Төв архиваас дараах таван лавлагааг цахимаар захиалга өгч хүлээн авах боломжтой:

  • Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951- 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай;

  • Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа;

  • БХЯ-ны харьяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ;

  • 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж, дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай лавлагаа;

  • Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбар зэрэг үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайтад хандан авах боломжтой.

Үйлчилгээний алхам:

  • Иргэн тухай байгууллагын үйлчилгээ сонгох;

  • Өөрийн нэвтрэх эрхээр тус системд нэвтрэх;

  • Авах үйлчилгээнд хүсэлт гаргах;

  • Хүсэлт шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэхээр очсон үйлчилгээний хураамжийг  төлөх;

  • Шийдвэрлэгдсэн хүсэлтийг хүлээн авах;

Иргэдээс ирүүлсэн хүсэлт нь тухайн байгууллагын ᠎E-Mongolia системийн админд очих ба хариуцсан чиглэлийн лавлагааны ажилтанд хуваарилж  хүсэлтийг шийдвэрлэж лавлагааг тухайн иргэнд биечлэн болон ᠎E-Mongolia системд цахим хувиар тухайн иргэний захиалгад хавсарган явуулж байгааг мөн хэлэв. 

"Үндэсний дата төв" УТҮГ төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсан бөгөөд “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 34-т заасны дагуу 2022 оны 11 сарын 1-ний өдрөөс эхлэн тус хуулийн шилжилтийн үеийн зохицуулалтаар тоон гарын үсгийг түр хугацаанд олгогдохооргүй болсон.

Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын үйл ажиллагаа хэвийн болсны дараа “Цахим гарын үсгийн тухай” хуулийн 8.1 дүгээр заалтын дагуу тамгыг орлох чадамжтай тоон гарын үсгээр лавлагааг баталгаажуулан иргэнд цахимаар дамжуулах ажлыг цаашид төлөвлөн ажиллаж байна.

Батлан хамгаалахын Төв архив нь Үндэсний ардчилсан хувьсгал ялсан үеэс /1921 оноос/ өнөөг хүртэлх Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг зохих хууль, заавар, дүрэм, журмын дагуу эмхлэн цэгцлэх, сэлбэн засах, данс, бүртгэлд оруулах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээллийн ач холбогдол бүхий баримтыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гаргах өгөх үйл ажиллагааг явуулдаг Төрийн үйлчилгээний байгууллага юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 20 цаг 37 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 20 цаг 44 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 21 цаг 6 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top