Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гарсан гал түймэрт өртсөн нэг иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 11-ний 00:35 цагт 22 айлын нийтийн байранд 40 м/кв өрөөнд гал гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Алба хаагчдыг тухайн газарт очиж, цаг гаругйн хугацаанд ажиллаж, галыг бүрэн унтраасан ч түймэрт нэг иргэн өртөж нас барсан байна.
Цахилгаан төхөөрөмжтэйгөө зөв харьцаж, эрчим хүч ашиглалтын дүрэм зөрчихгүй байж гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.