x

Цэцэг Бямбааг төслийн удирдагчаар тавьсан шалтгаанаа тайлбарлахыг ХОТЫН ДАРГААС ШААРДЛАА

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-аас туршлага судлахаар болсныг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн бөгөөд төслийн удирдагчаар соошил орчинд Цэцэг Бямбаа нэрээр алдаршсан жүжигчин Б.Цэцэг ажиллаж байгаа тухай олон нийт саяхан мэдсэн билээ.

Тэгвэл энэ хамтын ажиллагаа нэлээд эрт буюу өнгөрөгч тавдугаар сард эхэлжээ. Энэ тухай төслийн удирдагч Б.Цэцэгийн олон нийтэд хийсэн зарим мэдээлэлтэй холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар уучлалт гуйж, тайлбар хийхийг "Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөний залуус шаардлаа.

Болсон явдлыг тодруулбал, лхагва гаригт Zarig.mn сайтын "Хоёр тал" ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагч Б.Цэцэг "Тавдугаар сарын 26-нд Хотын дарга Д.Сумъяабазар намайг дуудаад, очиж уулзсан. Олон нийттэй хамааралтай холбоотой ажил юм болов уу гэсэн баримжаатай очиход санал болгосон зүйл нь таамгаас зөрсөн. Нийгмийн эрх ашгийг хүндэтгэсэн төсөл хөтөлбөр бөгөөд 2013 оноос хойш яригдаад өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй явж байгаа төсөл хөтөлбөр гэсэн. Тэгээд иргэний нийгмийн дуу хоолой болсон танд санал болгож байна гээд Туул, Сэлбэ гол орчмын төслийг судалж үзэх санал тавьсан. Би судалсны үндсэн дээр холбогдох хүмүүстэй нь уулзаад, төслийн гацалтыг яаж гаргах вэ зэрэг стратеги боловсруулж эхэлсэн. Иргэдийн оролцоотой хөдөлгөх үүднээс төслийн нэгж болгож хувиргаад, бие даасан байгууллага болгож байж энэ төсөл цааш явах юм байна гээд Засаг даргад хүсэлт тавьсан.

Мөн би хадгаламжийнхаа хугацааг цуцлуулаад хүмүүсийнхээ билетийг авсан, төрийг хараад нэмэргүй юм байна гээд... Нийт 10,728,400 төгрөгийг өөрийнхөө хадгаламжаас гаргасан. Үүний үр дүн нь сайн байсанд баярлаж байна” хэмээн ярьжээ.

Түүний хийсэн энэ мэдээлэл болон Цэцэг Бямбааг төслийн удирдагчаар тавьсан шалтгаанаа тайлбарлахыг "Creative100" хөдөлгөөний залуус хотын дарга Д.Сумъяабазараас шаардлаа.

"ХОТЫН ДАРГА МЭРГЭЖЛИЙН ЗАЛУУЧУУДААС БОЛОН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ"

зураг

"Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөний зохицуулагч, урбанист Э.Золзаяа өчигдөр хөдөлгөөний албан ёсны пэйж хуудсаар лайв хийж, өөрийн байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ,

-"Creative100" хотын дизайны мэргэжлийн залуучуудын сайн дурын хөдөлгөөнийг 2019 оноос хойш мэргэжлийн залуучууд санаачлан явуулж байгаа. Мэргэжлийн залуучуудын хувьд Б.Цэцэг гэдэг хүний энэ яриаг бид доромжлол гэж хүлээн авч байна. 

Тавдугаар сарын эхний долоо хоногт мэргэжлийн хот төлөвлөгч, мэргэжлийн инженер, мэргэжлийн тээврийн салбарын төлөөлөл, дизайнерууд, архитектуруудыг нэгтгэсэн Creative100 холбооноос хоттойгоо хамтран ажиллаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлье гээд Хотын даргын үүдийг сахиж, мөргөж сөгдөх шахаж байж хэд хэдэн удаа санал тавьсан юм.  Гэтэл хэдэн зураг үнэгүй хийгээд өгөөч гэсэн. Бид Хотын даргад тодорхой гудамжуудаа хэлээд өгвөл бид өөрсдийн хөрөнгөөр жишиг болгон тохижуулаад үзүүлье гэдэг санал хүртэл тавьсан.

Хотын дарга мэргэжлийн залуучууд хоттойгоо сайн дурын үндсэн дээр хамтарч ажиллая гэхэд хүлээж аваагүй мөртлөө бидний араар /тавдугаар сарын 26-нд/ яагаад Б.Цэцэг гэх хүнийг дуудаж, энэ том ажлыг өгч байгаа юм бэ. Мэргэжлийн залуус нь хотоо сайхан болгоё гэхээр хаалга үүд нь хаалттай. Гэтэл жүжигчин Б.Цэцэгт энэ боломжууд яагаад ногоон гэрлээр нээгдэж, энэ чухал төслийн зохицуулагч хийж байгаа юм бэ?

Цэцэг Бямбаа гэдэг охиныг би багаас нь мэднэ. Бид хоёр танилууд байсан. Ийм мэдлэггүй мал шиг хүмүүсээр өөрийгөө тойруулаад, мэдлэгтэй хүмүүсийг дайсан мэт үзсэнээрээ та Улаанбаатар хотын иргэдийг амьдралын чанарыг шууд доройтуулж байна. Цагаач бол цагаач л байдаг. Бид цагаач шиг амьдрахгүй. Цэцэг Бямбаа мэтийн хогийн, новшийн жүжигчдээр бидний амьдралыг шийдүүлэх гэж байгаа бол эртхэн бүгдээрээ наана, цаанаа ярилцья. 

Тиймээс хотын дарга Д.Сумъяабазараас эхлээд ямар үндэслэлээр энэ хүнийг сонгож, энэ төслийг өгсөн бэ? гэдэг асуултад ул суурьтай, үндэслэлтэй, албан ёсны хариу тайлбар өгч, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, мэргэжлийн залуучуудаас болон Улаанбаатар хотын иргэдээс уучлалт гуйх ёстой. Мэргэжлийн бус хүнийг ийм ажилд тавьсан нь Хотын даргад хариуцлага тооцох хангалттай шалтгаан гэж үзэж байна" хэмээн ярив. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 21 цаг 41 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 21 цаг 48 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 22 цаг 10 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top