Ховд аймагт 15 настай хүү сум алдаж, аавынхаа аминд хүрсэн хэрэг гарчээ.
Зургаа хоногийн өмнө буюу энэ сарын 4-ны 19.20 цагт Ховд аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 15 настай хүү сум алдсанаас аавынх нь амь хохирсон цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр 43 настай, эрэгтэй нь нохойгоо буудах зорилгоор гэрээсээ “Тоз-8” маркийн буу авч гараад нохойгоо буудах гэхэд 15 настай хүү нь хориглохоор буунаас барих үед гох дарагдаж, сум хохирогчийн цээжин хэсэгт тусжээ.
Тухайн буу зөвшөөрөлтэй байсан эсэх нь шалгалтын явцад тогтоогдох бөгөөд уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Иймд галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг, харьцаж байгаа иргэд галт зэвсгийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.