x

ОХУ-с зугтан Казакстанд хоргодож буй Ойрд монголчууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүсчээ

Ойрд монголчууд Казахстан улсын Алматы хотын нисэх онгоцны буудлаас тусгай үүргийн нислэгээр татан авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэж, Монгол Улсаас БНКУ-д суугаа ЭСЯ-ны байрны гадаа зогсож буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.

Ойрд монголчууд - Халимагууд "Хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш бидний Ойрд Монгол үндэстний 20-иос 59 хүртэлх насны эрэгтэйчүүд төрсөн нутаг орноо буюу Халимаг улсаа орхин гарахаар шийдсэн билээ. Бидний төрөл төрөгсөд Орос улс болон Казахстан улсын хил хүртэл хэдэн километр үргэлжилсэн автомашин, хүмүүсийн дарааллыг явганаар туулсаар хүрсэн. Хувь заяаны эрхээр ОХУ-ын хилийн цаана гараад байгаа Ойрд монголчууд - Халимагууд бид Америк, Европ болон Азид өөрсдийн ахан дүүст туслах бүлгүүдийг зохион байгуулан нэгдэцгээсэн болно. Бид манай ард түмний буюу та бүгдийн элэг нэгт ахан дүүсийн эсрэг явуулж буй геноцид үйл ажиллагааг зогсоохын төлөө өөрсдийн хийж чадах бүхнийг хийсээр ирсэн, хийж ч байна, мөн хийсээр ч байх болно.

Манай эрчүүдийн олонх нь одоогоор ах дүүгийн барилдлагатай, найрсаг Казахстан улсад сая сая оросын иргэдийн хамтаар Казахстаны ард түмний ачаар толгой хоргодох газартай болоод байгаа билээ. Казахстаны ард түмэнд ОХУ-ын дотоодын болон хугацаа нь дууссан гадаад паспорттой Казахстан улсад саадгүй нэвтрэхийг зөвшөөрч гүн туслалцаа үзүүлсэнд нь талархаад баршгүй. Халимагуудын дийлэнх нь Монгол гэдэг уг үндсээ хадгалж үлдэх ёстой гэдгийг бат ойлгодог учраас Казахстаны хилээр давах үеэсээ л өөрсдийн түүхэн эх орондоо хүрэх зорилгыг өмнөө тавьж, улмаар Монгол руу явганаар алхаж хүрэхээр шийдсэн.

Казахстан улс Монголтой хиллэдэггүй тул тэд одоогоор ковидын улмаас хязгаарлалт тогтоогоод байгаа Хятад улсаар дамжин явах, эсвэл саяхан шинээр батлагдсан Оросын хуулийн дагуу тэр даруй баривчилж 15 жил шоронд хорих ял хүлээж буй Орос руу буцаж очихоос өөр аргагүй болоод байна. Дараа нь тэднийг “Путины тогооч – Пригожин” шоронд эргэж очингоо Украин дахь аллагаа үргэлжлүүлэхийн тулд өөрийн “Вагнер” ЦХК (Цэргийн хувийн компани)-даа бүртгэж авах болно.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Бид Танаас долоо хоногийн дотор хүмүүнлэгийн чартер нислэгээр Алматы хотын нисэх буудалд дээр байгаа та бидний ахан дүүсийг нүүлгэн шилжүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Түүнчлэн, нислэгийн коридорыг Орос улсын бус харин Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрүүлэхэд анхаарахыг хүсэж байна, учир нь саяхныг болтол иргэний агаарын хөлгүүдийг замаас нь саатуулж улмаар хүчээр газардуулан, зорчигчдыг нь баривчилсан тохиолдлууд гарч байсан билээ.

Тэдний олонх нь зөвхөн ОХУ-ын дотоодын паспорттой бөгөөд үүний улмаас олон улсын нислэгийн тийз худалдан авах боломжгүй байгаа тул бидний Ойрд Монгол ахан дүүсийг нислэгийн тийз бичихгүйгээр дээрх хүмүүнлэгийн олон улсын нислэгт жагсаалтаар бүртгэн тээвэрлэн авчрахыг Танаас хүсэж байгаа юм.

Эрхэмсэг хатагтай Монгол Улсын Гадаад хэргийн сайд аа,

Америк, Европ, Азид байгаа бид бүхэн дээрх хүмүүнлэгийн чартер нислэгийг саадгүй нэвтрүүлэх агаарын коридорыг хангахын төлөө бүхий л хүч чадлаа дайчилж өгөхийг Танаас хүсье, мөн түүнчлэн зөвхөн оросын дотоодын паспорттой буюу хугацаа нь дууссан ОХУ-ын гадаад паспорт бүхий та бидний ахан дүүсийг хилээр нэвтрүүлэх болон онгоцонд суулгахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.

Бидний олон олон ах дүүсийн хувьд энэ бол эцсийн найдлага юм шүү гэдгийг танд сануулах нь илүүц буй за, эс бөгөөс тэднийг аймшигтай гамшигт, гагцхүү бидний өвөө эмээ, аав ээж нарт 1943 оны 12 дугаар сарын жихүүн өдрүүдэд тохиолдсон, Халимаг – Ойрд Монголчуудын эсрэг үйлдсэн геноцидын улмаас үндэстний 60 гаруй хувийг хүйс тэмтэрсэнтэй дүйцэх үр дагаврууд хүлээж байгаа болно.

Манай эрчүүд Та бүгдийн дурсамжид Мөнх Хөх Тэнгэрийн дор дахин хэзээ ч эс орших ахан дүүсийн хувьд дурсагдан үлдэх үү, эсвэл Та бүгдийн хамт мөр зэрэгцэн зогсох уу гэдэг сонголт тулгараад байна. Гагцхүү Халимагууд - Ойрд Монголчуудын хувьд эзлэх Та бүгдийн байр суурь л тэдний устаж үгүй болох уу, амьдрах уу гэдгийг шийдэх болно.

Иймд, та бүхнээс өөрсдийн ахан дүүсийн амьдралыг сонгохыг хичээнгүйлэн гуйж байна.

Та бүгдийн саруул ухаанд итгэж найдан гүнээ хүндэтгэсэн,

Европ дахь Халимаг – Монголчууд" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 21 цаг 36 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 21 цаг 43 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 22 цаг 5 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top