x

"Шүүхээс Э.Одбаяр нарын таван хүнд хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэлд нь ял оноосон"

Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шүүх хуралдааны шийдвэрийг "прокурорын яллах дүгнэлт"-ийн хуулбарыг барин тайлбарлав. 

Тэрээр "Өчигдөр иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэсэн ташаа мэдээлэл гарч байна.

Тодруулбал, нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах, нөгөөх нь эрүүгийн хуулийн 23.1 буюу хуулийн сахиулагчийг эсэргүүцэх гэсэн хоёр зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан хэрэг нь 2022 оны долдугаар сарын 8-нд шүүхэд шилжсэн байдаг.

2022 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд нь хохирогчийг автомашинаар санаатай мөргөөд, амь насанд нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан байна гэдэг мэдээлэл тарсан. Тухайн үед МАН-ын хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүсэлт өгсөн.

Өөрөөр хэлбэл, цаад үр дагавар нь урхагтай үйлдэл буюу хүнийг санаатай дайраад тусламж үзүүлэлгүй зугтсан хэргийг Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн байна гэх мэдээллийг Э.Одбаяр олон нийтийн сүлжээнд цацсаныг шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгуулсан байдаг.

Нөгөөх нь 2022 оны дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Д.Монголхүүг Э.Одбаяр нарын дээрх таван хүн цагдан хорих байрны журам дэглэмийг зөрчиж, ажилтных нь эрх чөлөөнд халдаж, улмаар уг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн авч гарсан үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдсан.

Энэ хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хэрэг нь шүүхэд шилжиж, өчигдөр шийдэгдсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.1 гэдэг нь хууль сахиулагчийн биед халдаж, эсэргүүцэх гэдэг бие даасан гэмт хэргийн зүйлчлэл. Уг хэрэгт хуулиар торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай хэрэг юм.

Шүүхийн шийдвэр бидэнд одоогоор албажиж ирээгүй ч энэ мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй. Э.Одбаяр нарын таван хүнийг хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн үйлдэл дээр нь шүүхээс өөрсдийн оршин суугаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.

Мэдээж шүүхийн шийдвэр албажсанаар шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах шүүхэд гомдол гаргах эрх нь үүснэ. Харин одоогоор ямар нэг байдлаар шүүхийн шийдвэрийг албажуулсан зүйл байхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 21 цаг 37 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 21 цаг 44 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 22 цаг 6 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top