Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн талаар мэдээлэл өгөв.
Тэрээр "Сүүлийн үед АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хууль бусаар буюу бүртгэлгүйгээр хилээр нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хүний эрх ашиг хөндөгдөж байх шиг байна.
Өчигдөр "Страто" компанийн хамаарал бүхий хүн хүртэл олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайдад хандан "Үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг чам шиг хорьж цагдан, эрхийг нь хязгаарлахгүй" гэх агуулгатай нийтлэлүүдийг тавьж байна лээ.
Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжих байх" гэлээ.