ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цахим орчинд тархаад буй жендерийн асуудлаар тайлбар хийв.
Тэрээр "Дан ганц төр шийдвэр гаргаад эдгээр хүмүүсийн хэвийн ажиллах нөхцөлийг хангахгүй байна уу гэхээр өрөөсгөл. Удирдах албан тушаал хашиж буй эмэгтэй хүмүүсийг илүү шүүмжлэлтэй харах өнцөг байна уу даа гэж зарим нөхдүүд бичиж байсан. Тийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхэд олон талын хүндрэл бэрхшээл байдаг нь гадаадад болон дотоодод хийгддэг судалгаагаар илэрдэг. Эмэгтэйчүүдийг удирдах түвшинд ажиллуулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, илүү дэмжиж боломжийг олгодог байх төр болно гэдэг амаргүй. Гэхдээ цаашдаа үүнд шантрахгүйгээр урагшилна" гэв.