Тээврийн цагдаагийн албанаас жолооны ард утсаа ашиглавал 20 мянган төгрөгөөр торгож, нэг оноо хасахыг анхаарууллаа.
Тодруулбал, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор хэрэглэхийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасны дагуу хориглодог. Гэвч жолооны ард гар утсаа оролдож, анхаарал алдуулсны улмаас ослын шалтгаан нэмэгдэж 2022 оны эхний 10 сарын байдлаар 24620 жолоочид арга хэмжээ авчээ.
Иймд жолоо барих үедээ утсаа оролдохгүй байх, утас болон ижил төстэй төхөөрөмж ашигласан тохиолдолд торгох тухай Тээврийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.