УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон түүний туслах Г.Аюулгүй нарыг Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар шалгаж, 2022 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 30 хоног цагдан хориод байгаа. Уг хугацаа маргаашнаас дуусаж буй.
Тэгвэл шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт авсан цагдан хорих арга хэмжээг дахин 30 хоногоор сунгажээ.
Нийслэлийн Прокурорын газраас цагдан хорих хугацааг сунгах саналаа шүүхэд ирүүлсэн байна.