Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байна.
Тэрээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр суурь олон нийтийн шүүмжлэл дагуулсан тул чөлөөлөгдөх хүсэлт өгч байгаагаа мэдэгдсэн юм.
Дашрамд, өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томилж байсан юм.