x

Биеэ хамгаалах зорилгоор амьсгал боогдуулагч хий биедээ авч явж байсан гэв

Дархан-Уул аймгийн "Оюуны-Ирээдүй" цогцолборын хичээлийн А байрны нэг давхарт нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий цацаж тухайн сургуулийн нэгдүгээр ээлжийн 1200 гаруй сурагчийн 150 гаруй нь эмнэлэгт хүргэгдсэн хэрэг өчигдөр гарсан.

Өчигдөр тус газар мэргэжлийн байгууллагууд бүтэн өдөр ажиллаж, сургууль дотор ямар нэгэн хорт хий агаарт тархсан зүйлгүй тул сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж болох дүгнэлт гаргажээ.

Уг үйлдлийг тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй С үйлдсэн бөгөөд эмэгтэй Э-ийн цүнхнээс авч цацжээ. 15:00 цагийн орчимд 94 хүүхэд, найман том хүн эмнэлгийн тусламж авч байсан бол оройн 17:00 цагийн мэдээллээр 6-12 дугаар ангийн 142 сурагч, 16 багш, ажилтан нийт 158 хүн хоолой боогдох, амьсгал бачуурах, ханиалгах, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх шинж тэмдэг, зовуурьтай эмнэлэгт хүргэгдэн тусламж үйлчилгээ авчээ.

19:00 цагийн байдлаар гурван сурагч хүүхдийн тасгийн түр ажиглалтад байсан бөгөөд бусад багш, сурагч, ажилчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө авсны дараа гэртээ харьжээ.

Гэхдээ нөхцөл байдлаас үүдэн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр шуурхай байдалд шилжин 00:00 цаг хүртэл ажиллаж шаардлагатай тохиолдолд ирсэн багш, сурагч, ажилтнуудад тусламж үйлчилгээг үргэлжлүүлжээ.

Тухайн сургууль нь химийн лабораторитой бөгөөд гурван давхарт байрлах химийн лабораториас ямар нэг бодис алдагдаагүй нь мөн тогтоогджээ.

Тиймээс хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд айж, сандрах зүйлгүй гэж мэргэжлийн байгууллагууд мэдэгдлээ.

Мөн амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч биедээ авч явсан сурагч Э нь өмнө нь Улаанбаатар хотод халдлагад өртөж байсан аж. Давтлага, дугуйлан зэргээс шалтгаалан сургууль дээрээ оройтох тохиолдол их гардаг тул үеэл ах нь биеийг нь хамгаалах зорилгоор уг зүйлийг дүүдээ хотоос авч өгч явуулсан гэж мэдүүлжээ.

Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг аймгийн удирдлагууд зөвлөж байна.

Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй аж. Нулимс асгаруулагч хий нь хормын төдийд хүний амьсгал боогдуулж нулимс асгаруулдаг. Гэхдээ 20-30 минутын дараа биеэс гадагшилдаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 22 цаг 25 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 22 цаг 32 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 22 цаг 54 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top