Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 5-ны 10:00 цагт Налайх дүүргийн 7-р хорооны иргэний гэрт угаарын хий мэдрэгч ажиллаж дуут дохио өгсөн байна.
Угаарын хий мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 04-ны өдөр байрлуулсан байсан бөгөөд тухайн шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ татаж байсан тамхиа гэрийнхээ ханаруу шидэж хаяад унтсан байжээ.
Маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 05-ны өглөө угаарын хий мэдрэгч дугарч сэрсэн бөгөөд сэрэх үед гэрийн баруун урд хэсэгт гал авалцаж шатаж байсан тул ус цацаж унтраасан хэмээжээ.
Угаарын хий мэдрэгчээ ямарч тохиолдолд байрлалаас нь хөдөлгөхгүй, унтраахгүй байхыг анхааруулж байна.