x

Оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжтой боллоо

Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулж буй. Энэ хүрээнд нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг арваннэгдүгээр сарын 1-нээс цахимжуулахаар болсон.

Нийслэл хот руу орж, мөн гарч байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авдаг уламжлалт төлбөрийн харилцааг халж, товчоодын ажилтны цалингийн зардал, орон тоог хэмнэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн нэвтрэх хугацааг 10 дахин багасгаснаар дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр гурван секундэд нэвтэрч гарах боломж олгох шинэ системийг Улаанбаатарын шалган нэвтрүүлэх найман товчоонд суурилуулаад байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Хотын замын хөдөлгөөнийг ухаалгаар зохицуулах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, ингэснээр иргэдийн амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр зам тээврийн нэгдсэн ухаалаг системийг бий болгох ажлыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд  авто замын төлбөр авах цэгийг цахимжууллаа. Өөрөөр хэлбэл, татвараа төлөөгүй, даатгал, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл хот руу нэвтрэх, хотоос гарах үед цахим системээр цагдаагийн албан хаагчид хяналт тавьж, хууль журмын дагуу зохих хариуцлагыг хүлээлгэдэг болж байна. Энэ маш чухал.

Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч, 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр энд дүрэм журам, хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдах ёстой. Бүгд зорчих хөдөлгөөнд соёлтой оролцож, зөрчил гарахаас сэргийлж, татвар хураамжаа хугацаанд нь төлөн, дүрэм журмаа мөрдөх ёстой. Дэлхийн хотуудын адил хөгжинө гэвэл ингэж л таарна. Нийслэл рүү орж, гарч буй тээврийн хэрэгслийг товчоод бүртгэж хянаснаар, зөрчлийг арилгана” гэж онцоллоо.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулах төслийг бид зургаан сарын хугацаатайгаар хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хот руу шалган нэвтрүүлэх найман товчоонд шинэ төхөөрөмж суулгаж, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг хянах боломж бүрдүүллээ. Төлбөр авах цэгийг ийнхүү цахимжуулснаар нэг талаас замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах боломж гарна. Нөгөө талаас, төлбөр тооцооны уламжлалт хэлбэрийг халаад, цаг, ачаалал бууруулах хэмнэсэн шийдлийг нэвтрүүлж байгаа юм” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү “Өнөөдөр шалган нэвтрүүлэх товчоогоор 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрсний 10 шахам хувь нь зөрчилтэй байна. Зөрчилтэй тээврийн хэрэгсэлд энэ талаар сануулж, анхааруулж байгаа” гэлээ.

Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгсэл товчоогоор нэвтрэх үед улсын дугаарыг таньж, төлбөрийг смарткар систем болон банкны карт, банкны аппликейшнээс автоматаар суутгана. Хэрэв жолооч аппликейшн татаж суулгаагүй, картын дансанд мөнгөгүй бол тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/  системд бүртгэгдэж, нэхэмжлэх үүсэн, дараа нь төлбөрөө төлж болно. Нэг үгээр хэлбэл, жолооч, төлбөр хураагч ажилтан хоёр харилцахгүй, шууд товчоогоор нэвтэрнэ. Мөн оношилгоо, даатгал, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг газар дээр нь илрүүлж, зохих арга хэмжээг авах боломжтой болсон. Энэ нь цаашид нийслэл хотын хөдөлгөөнд хууль зөрчсөн тээврийн хэрэгсэл оролцох боломжийг хязгаарлаж, хяналт зохицуулалтыг сайжруулах боломжийг бүрдүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 22 цаг 39 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 22 цаг 46 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 23 цаг 8 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top