x

Д.Золзаяа: Хөөмийн урлагийг илүү судалж бас өвлүүлэхэд анхаарна

Монгол Хөөмийн урлаг бол дэлхийд данслагдсан хосгүй өв соёлын нэг юм. Энэхүү урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшиж хөдөөгийн театрыг зорин ажиллаж буй нэгэн уран бүтээлчийг бид онцолж байна.

Манай улсын мэргэжлийн цөөхөн эмэгтэй хөөмийчдийн нэг, залуу уран бүтээлч Дамбын Золзаяа. Тэрээр, Төрийн шагналт, Ардын жүжигчин Жамъяангийн Чулууны нэрэмжит Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хөөмийчөөр ажиллахын зэрэгцээ олон арван шавьтай болжээ.

Хөөмийч Д.Золзаяа тэдний залгамж халааг өвлөж яваа авьяаслаг уран бүтээлчдийн нэг юм. Д.Золзаяа хүүхэд байхдаа урлагийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй байсан ч харин хөөмийч болно гэж бодоогүй аж. Ахмад хөөмийч, өв тээгчдийнхээ үг сургаал, СУИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн, СУИС-ийн хөөмийч, багш С.Загд-Очир нарын ачаар энэхүү мэргэжлийг эзэмшжээ.

Тэрээр "Хөөмийн дундаршгүй их өв соёлыг илүү судлах сурталчлах хадгалан хамгаалах, хүүхэд залууст зааж сургахыг чухалчилж байна. Тиймдээ ч 2012-2016 онд СУИС-ийн хөөмийн ангид суралцаж төгссөн тэр цагаас хойш аймгийнхаа театрт ажиллаж байна" хэмээн ярилаа.

Мөн тэрээр "Хөөмийг зөвхөн эрэгтэйчүүд хөөмийлдөг гэж ойлгодог. Тэсвэр тэвчээр, асар их хүч, авьяас шаардсан энэхүү урлагийг эзэмшиж бас багагүй амжилттай яваа минь багш нарын минь ач гавьяа. Орон нутагт ажилласнаар сурсан эрдэм, авьяас билгээ олон нийтэд таниулж, бас дахин суралцаж илүү туршлага болж байгаа" гэдгийг онцоллоо. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хөөмийн болон ардын язгуур урлагийн ойлголттой болгох, авьяас, чадварыг нь нээж хөгжүүлэхээр анхан шатны сургалт явуулж байна. Түүний шавь нар Хархираа хөөмий, исгэрээ хөөмий, шахаа хөөмийг аялгуулан сурч эхэлжээ.

Хөөмийн урлаг бол Ховд аймаг тэр дундаа Чандмань сумаас эхтэй гэж судлаачид үздэг. Гарцаагүй л хөөмийн өлгий нутаг гэгдэх Чандмань сумаас дэлхийд нэрээ дуурьсгасан олон хөөмийчид төрөн гарсан байдаг. Нэрт хөөмийч Д.Цэрэндаваа, Д.Хосбаяр, Н.Сэнгэдорж, Р.Даваажав нарын олон сайхан өв тээгчдийг нэрлэж болно.

Д.Золзаяа сүүлийн нэг жилийн хугацаанд хөөмийн анхан шатны мэдлэг олгох сургалт явуулж Жаргалант сумын Ерөнхий боловсролын долоон сургуулийн 400 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй хамруулжээ. Одоо ч энэ сургалтаа үргэлжлүүлсээр байна. Соёлын бүтээлч сарын хугацаанд хөөмийн урлагийг сонирхож буй иргэд, оюутан залууст мөн анхан шатны мэдлэг олгох сургалтыг танхимаар болон цахимаар явуулж байгаа юм.

"Монголын мэдээ" сувгийн Ховд аймаг дахь сурвалжлагч Х.Алтантуяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 22 цаг 44 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 22 цаг 51 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 23 цаг 13 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top