x

Монгол Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийг ОХУ-д шилжүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг УИХ-ын 29 дүгээр тогтоол, НИТХ-ын тэргүүлэгчдийн 97 дугаар тогтоолоор 1999 онд Монгол Улсын өмчид авч байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Монгол Оросын хамтарсан сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн байгуулсан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас дээрх тогтоолыг хууль зөрчсөн акт болгуулж, тус сургуулийг Оросын өмчид шилжүүлж өгөхийг холбогдох байгууллагуудаас хүссэн байна. 

Тодруулбал, “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-аас өнөөдөр буюу 022 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович болон ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн удирдлагын төлөөлөгчийн газарт албан бичиг илгээжээ. Тус албан бичигт "Монгол-Оросын хамтарсан сургуулийг Монгол Улсын төрийн өмчид бүртгэсэн тогтоолын хавсралтын холбогдох заалтыг хүчингүй болгож, тус сургуулийг ОХУ-ын өмчлөлд шилжүүлэх"-ийг хүссэн байна. 

Тодотговол, УИХ-ын 1990 оны тавдугаар сарын 19-ны өдөр "Аймаг нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай" 29 дүгээр тогтоолыг батлахдаа түүний хавсралтын "ХХП.Улаанбаатар хот А.Цогцолбороор шилжүүлэх эд хөрөнгө гэсэн хэсгийн "326" дугаар зүйлээр Орос-Монголын сургуулийн барилга, гадаад багш нарын орон сууцыг бүхэлд нь нийслэлийн өмчид шилжүүлсэн нь хоёр улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээ, хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн хөрш орны найрсаг хамтын ажиллагааг сэвтүүлэх улмаар "Орос-Монголын хамтарсан сургууль"-ийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тиймээс эл шийдвэрийг илт хууль бус акт хэмээн хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг хүсжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөллийн байгуулсан “Дэлхийн боловсролыг таны хүүхдэд” ГҮТББ-аас Монгол-Оросын хамтарсан сургуулийг ОХУ-ын талд шилжүүлж өгөхийг хүссэн байна. 

Эх сурвалж: iSee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 22 цаг 48 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 22 цаг 55 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 23 цаг 17 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26 Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top