x

Ж.Батбаясгалан: Иргэнээ төлөөлөх гүүр нь байж, хараат бусаар ажиллана

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны болон Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөл, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна

Хотын дарга Д.Сумъяабазар онгол Улс 1992 онд дөрөв дэх Үндсэн хуулиа  баталж, хэрэгжүүлснээр өдгөө 30 жил болж байна. Ингэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тогтоосон, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндсэн суурийг тавьсан юм.

Хотын өмнө, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг бид орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр шийдвэрлэж ирлээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын өрхийн тоо 3.3 дахин өсөж, хоёр хүн тутмын нэг нь хотод амьдардаг болсон. Мөн хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 27.4 их наяд төгрөг болж, бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар 175,594 болж 11.3 дахин нэмэгдсэн байна.

Ийнхүү өдөр ирэх тусам хаяагаа тэлсээр буй Улаанбаатарыг иргэнд ээлтэй, инновац технологид суурилсан хөгжлийн төв болгон хөгжүүлэхийн төлөө НИТХ,  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай цаашид ч нягт хамтран ажиллана гэв.

Ж.Батбаясгалан: Иргэнээ төлөөлөх гүүр нь байж, хараат бусаар ажиллана

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тиймээс бид Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно.

Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл, шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн  хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгох үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад оногдож байна" хэмээлээ.

Л.Ядамсүрэн: НИТХ хотын удирдлагатайгаа хамтран нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргаж чадсан

НИТХ-ын дарга асан Л.Ядамсүрэн "Одоогоос 30 жилийн өмнө монголчуудын амьдралд эрс өөрчлөлт гарсны нэг нь Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсан явдал. Түүнээс хойш гурван арван өнгөрсөн нь түүхийн хувьд богино мэт санагдавч, амжилт бүтээлээ харахад чамгүй хугацаа. НИТХ хотын удирдлагатайгаа хамтран олон зүйлийг өөрчлөн шинэчилж, нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргасанд баяртай байна. Цаашид ч хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэж, бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Рамачандран Павит: Улаанбаатарт найдвартай, хэмнэлттэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Рамачандран Павит "Азийн хөгжлийн банкны зүгээс 2012 оноос хойш Хотын захиргаа болон Засгийн газартай хамтраад гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх ажилд идэвхтэй хамтран ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна. Бид цаашид энэ чиглэлд хувийн хэвшилд хөрөнгө оруулах зорилгоор нийт 570 сая ам.долларын өртөгтэй “Улаанбаатар хотын ногоон байгууламж”, мөн оршин суугчдыг хямд орон сууцаар хангах хотын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх юм.

Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд найдвартай, хүртээмжтэй, хэмнэлттэй дэд бүтцийг бий болгох нь асар чухал. Тиймээс энэ чиглэлд хийх ажил, гаргах хүчин чармайлт бүрийг Азийн хөгжлийн банкны зүгээс дэмжсээр байх болно" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Та хоёрт хэн ч итгэхгүй
    2022 оны 11 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 6 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засаж, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 12 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 23 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 27 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 33 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 23 цаг 35 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 23 цаг 42 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна Өчигдөр 08 цаг 43 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top