Байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэхийг уриаллаа.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 50 метр хүртэлх эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүрэгтэй.
Тиймээс бид аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан, ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэж, хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна" гэв.