x

"Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол - Залуучуудын хакатон"-ны ялагчид тодорлоо

2022 онд ЮНЕСКО-оос онцолж буй “Итгэлцлийг бэхжүүлэх: Хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” сэдвийн хүрээнд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний коммисс болон Хэвлэл мэдээллийн суурь боловсролын /ХММСБ/ үндэсний сүлжээ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын, хөгжлийн газартай хамтран “Үндэсний ХММСБ-ын долоо хоног-Залуучуудын хакатон”-ыг гурван хоног амжилттай зохион байгууллаа.

Гурван өдөр үргэлжилсэн сургалт, багийн ажлын үр дүнд 11 багийн 44 оюутан залуус хэвлэл мэдээлэл мэдээллийн суурь боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 11 төсөл боловсруулж, танилцууллаа.

Нэгдүгээр байрт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын дунд сургуульд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чиглэлээр ажиллах төсөл бичсэн "Мэдлэг бол хүч" баг шалгарчээ.

Хоёрдугаар байрт, Сонсголын бэрхшээлтэй оюутан, залууст чиглэсэн "Сонор" төслийг хэрэгжүүлэх төсөл санаачилсан InfoVibe багийн залуус шалгарсан бол удаах байранд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг үр дүнтэй нэвтрүүлсэн жишиг сургууль байгуулах төлөвлөгөө танилцуулсан "2Bud" баг шалгарлаа.

Багуудад төсөл хэрэгжүүлэх болон урасшуулал болох мөнгөний шагналыг гардуулав.

  • 1 дүгээр байр 1000 ам. доллар (төсөл хэрэгжүүлэх) + 1.000.000 төгрөг
  • 2 дугаар байр 500 ам. доллар (төсөл хэрэгжүүлэх) +500.000 төгрөг
  • 3 дугаар байр 300 ам. доллар (төсөл хэрэгжүүлэх) +300.000 төгрөг

Мөн тэргүүн байранд орсон багт Faro foundation сангаас VR, AR технологийн мэдлэг олгох сургалтын эрх гардуулсан бол Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Mily багт, Хэвлэлийн Хүрээлэнгээс Wings багт тус тус тусгай шагнал гардуулсан юм.

Төсөлд шалгарсан багууд 11 дүгээр сарын 1-нээс төслийн ажлаа эхлүүлэх юм.

Дашрамд дурдахад, Хакатоны үеэр хамтран зохион байгуулагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын, хөгжлийн газраас шилдэг гурван төслийг санаачилсан залууст дэмжлэг үзүүлж, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

#GlobalMILWeek2022

#MILHackathon2022MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, оролцоо” үндэсний чуулган болно 1 мин Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засаж, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай 6 мин “Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ 18 мин У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал 21 мин Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав 28 мин Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 23 цаг 30 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 23 цаг 37 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 23 цаг 59 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Уржигдар 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Уржигдар 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Уржигдар 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Уржигдар 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Уржигдар 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-11-26 Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 2024-11-26 Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2024-11-26 Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-11-26 Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2024-11-26 Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 2024-11-26
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top