Европын холбооны гүйцэтгэх засаг захиргаа улстөрийн авлигын хэргээс улбаалан Унгарт олон тэрбум долларын хөрөнгө оруулахгүй байхыг зөвлөж байна.
Пүрэв гаригт болсон бэлгэдлийн санал хураалтаар Европын парламент Унгарыг "эрлийз сонгуулийн автократ улс" гэж зарласан нь Ерөнхий сайд Виктор Орбаны удирдлагыг эрс буруушаасан хэрэг болов. Орбаны консерватив Фидес нам 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш ардчиллын хэм хэмжээг алдагдуулах тал дээр удаан хугацааны турш ажилласан гэв.
Унгар улс ирэх таван жилийн хугацаанд ЕХ-ны 40 тэрбум еврогийн санхүүжилтийг нээхээр найдаж байгаа ч ЕХ Будапешт улс төрийн авлигын үйл явцдаа шинэчлэл хийгээгүй нь өрсөлдөөнийг сулруулж, засгийн газрын холбоотнуудад найр тавьсан гэж үзэж байна.
Хэрэв Брюссель үүнийг дагаж мөрдвөл энэ нь хууль дээдлэх асуудлаар Брюссельтэй зөрчилдөж байсан Польш зэрэг ЕХ-ны бусад улс орнуудад түгшүүртэй мессеж илгээх болно.
Эцсийн шийдвэрийг өнөөдөр гаргах бөгөөд хүчин төгөлдөр болохын тулд гишүүн орнуудын олонх нь батлах шаардлагатай. Унгарын жилийн инфляци наймдугаар сард 15.6%-д хүрч, мөнгөн тэмдэгтийн ханш үргэлжлэн унасаар байна. Энэхүү байдалд Европын холбооны эсрэг "дайчин" гэдгээрээ удаан хугацаанд ханамжтай байсан Орбан санаа зовох шаардлагатай болжээ.
Б.Бүжлхамаа