x

Хэнд, юуны төлөө гэж санал өгөх вэ?

Орос, Хятадын дунд “Ардчиллын баян бүрд” болон торойх Монгол орон минь ээлжит сонгуультайгаа  золгож байна.

Тэртээ 30 жилийн өмнөх анхны ардчилсан сонгуультай харьцуулбал их зүйл өөрчлөгджээ.

Дэндүү гэж хэлж болох эрх чөлөөнд дасал болчихоод ардчилал байж л байдаг зүйл гэж бодох шинэ үеийнхэн олонхи болсон байна.

Тэдний санал өгөхөөс өөрсдийнх нь болон бидний эрх чөлөөт амьдралын загвар өөрчлөгдөх цаг үе дээрээ ирсэн шиг байна.

Хорьдугаар зуун дарангуйлагчдын мандаж мөхсөн, хүн төрөлхтөнийг харанхуй нүхэнд унагасан зуун байлаа.

Хорьдугаар зуунд коммунистуудын  бусдын хөрөнгийг хураахаас айсан европын дундаж давхрага фашист дарангуйллыг хүссэнээрээ ардчиллыг доройтуулсан байдаг.

Хорин нэгдүгээр зуунд хүмүүс аливаа дарангуйлал зөвхөн хувийн өмчид халдах биш, эрх чөлөөг устгаж, олон сая хүний амь насыг авч явдгийг мэдэж авсан.

Дарангуйлах үзэл дарангуйлагчтайгаа хамт үхдэггүйг ойлгохын дээдээр болсон. Цагийн эрхээр эмчлэгдэх энэ эмгэг зарим оронд байсаар л байна.

Монголд ч мөн адил. Тэр тусмаа “Том ах”-тай байх синдром арилаагүй л байна.

Төрийг ардчилахын тулд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хувааж тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдгийг дэлхийгээрээ хүлээн зөвшөөрдөг.

Угтаа хууль тогтоогчид нь “Сонгогдох эрх мэдэл”, Засгийн газар, шүүх нь “Томилогддог эрх мэдэл” юм.

“Томилогддог эрх мэдэл” нь “Сонгогддог эрх мэдэл”-ээс улс төрийг булааж, хууль ёсыг  гажуудуулж, баривчилгаа, хэлмэгдүүлэлт зохион байгуулж байгаа нь ардчиллыг завхруулж буй үйлдэл юмаа.

Ийм завхрал гарахад МАН, АН буруутай. Тэд сонгогчдод сонголт хийх бололцоо олгодоггүй бүгдээрээ л ардчилсан дүртэй ялгахад хэцүү.

Ардчилсан нийгэмд зүсэн зүйлийн үзэлд хүлцэнгүй ханддаг.

Гэхдээ эрх чөлөө, зах зээлд дайсагнах хэн нэгнийг төрд ойртуулахгүй байх анхны “шүүлтүүр” нь улс төрийн нам байж чадсан газарт  ардчилал найдвартай, хөгжил тогвортой байдаг.

Монголд МАН, АН төрийн босгыг дордуулсаар анхдагч “шүүлтүүр”-ийн үүрэг ролийг орхигдуулсаар иржээ.

Нэгэнт сонгогчдод өөрсдөд нь эрх чөлөө, зах зээл, өмчөө хамгаалах үүргийг ноогдуулж буй үед нэр дэвшигчдэд хэнд нь санал өгөх вэ? гэдэг улс төрийн сонголт хийх шаардлага байгаа нь мэдээж. Тэр тусмаа бүгд гоё ярина, амлалтаараа уралдана.

Сонголтоо зөв хийхийн тулд дараах 4 шалгуурыг хэрэглэж үзэхийг санал болгосон байдаг. Хэрвээ эдгээр шалгуурыг даахгүй бол нэр дэвшигчид санал өгөхгүй байх нь үр хүүхдүүдийн чинь ирээдүйд өлзийтэй.

Шалгуурууд:

  1. Ардчилалд дургүй хандлагатай эсэх/Үндсэн хуулийг үл ойшоодог, өөрөөр засаглахыг хүсэмжилдэг, сонгуулийн дүнг үл зөвшөөрөх/

  2. Өрсөлдөгчийнхөө хууль ёсны эрхийг үл хүндэтгэх хандлагатай эсэх /Өрсөлдөгчөө дайсан гэж хардаг, гэмт хэрэгтэн , тагнуул гэж цоллодог/

  3. Иргэний эрх чөлөө, хэвлэн нийтлэхэрх чөлөөнд халддаг эсэх /Авторитар дэглэм, Орос Хятадыг үлгэрлэх өнгөтэй, хуулийн байгууллагыг улс төрд ашигладаг, сэтгүүлчдийг үл ойшоодог,/

  4. Хүчирхийлэх хандлагатай эсэх /Хүчирхийлэлд уриалдаг байгууллагыг дэмждэг эсэх, хүчирхийллийг буруушаахаас зугатаадаг, өмгөөлж хамгаалдаг /

Энэхүү шалгуурууд нь дарангуйлагч дэглэмийн зовлон бэрхшээлийг биеэрээ туулсан улс төр судлаачдын зөвлөгөө ажээ.

Сонгогч Та сонголтоо хийчихсэн байгаа гэсэн хэдий ч сонголт маань зөв эсэхэд энэ зөвлөгөөг хэрэглээд үзэхэд буруутахгүй.

Ардчилал Таны сонгох эрхийг чинь авчирсан. Харин ямар төртэй байх нь Таны сонголтын асуудал.

Эрх мэдлийг шүүрч аваад тэндээ бүгших санаархлыг эсэргүүцэн дуугарч чаддаг зоригтой улс төрч энэ цаг үед их л хэрэгтэй санагдаж байна.

Монгол эрх чөлөө, өмч хөрөнгө, зах зээлээ хамгаалан байж эдийн засгийн хямралыг зөөллөж, ардчиллын эрүүл мэндийг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна.

Таны сонголт мэргэн байх болтугай.

М.Энхсайхан

Шоронгийн эмнэлгээс бичив /2020.06.22/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.210.65.69)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 13 цаг 4 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 13 цаг 11 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 13 цаг 33 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Өчигдөр 14 цаг 25 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
1924 оны Үндсэн хууль З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээ... ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав... “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн ...
Top