x

Парникний ургамал шиг манай улстөрчид

Оны өмнө нэг элгийн юм болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилох тухай Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч хүлээж авсангүй. Түүний ажлын туршлагыг Ерөнхийлөгч үнэлж цэгнээд “Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх чадваргүй” гэж үзсэн юм байх. Үүнээс болоод соошлаар нэг уй гашуу. Ийм ч мундаг дипломат, тийм ч том улстөрчийг ажлыг туршлагагүй гэхдээ яахав дээ... гээд л. Тэгж яривал танай Аса чинь ямар туршлагатай болоод... гэх мэтчилэн.

Сайд асан, дэд сайд гуайн намтрыг уншаад үзвэл яах аргагүй социализмын сүүлчийн бүтээгдэхүүн, Монгол Улсаас ЗХУ-д бэлтгэсэн сүүлчийн дипломат болж таарав. 1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн төдийгүй ардчиллын эхний жилүүдэд Гадаад яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Энэтхэг улс дахь манай ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997 оноос хувийн хэвшил рүү орж, 2000 оноос улс төрийн карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш тасралтгүй 18 жил МАН (МАХН)-ын үйл хэрэгт “морь нохой” мэт зүтгэжээ. Түүний хийсэн хамгийн том мэдэгдэл нь 2005 онд МАХН-ын генсек байхдаа авлигын хэргээр шалгагдаж байсан “гаалийн” хэмээх Х.Баатарын хэрэг дээр “ГЕГ-ын дарга нь Х.Баатар нь МАХН-ын сонгуульд 100 сая төгрөгийн хандив өгсөн нь үнэн болно” гэдэг баталгааг бичгээр гаргаж өгсөн явдал байв. Энэ явдал түүнийг улс төрд тамгалсан. 2007 он хүртэл Нийслэлийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, БСШУ-ы сайдаар томилогдсон. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байгаа.

Харин нөгөө өнцгөөс харвал, сүүлийн 10 гаруй жилд Монголын дипломат албыг дандаа улстөрчдөөр хөл залгуулж ирлээ. Огцорсон, дампуурсан, орон шоронгоос зугтсан нөхдийн орогнох газар шахуу болчихоод байгаа. Сүүлийнх Б.Хурцын нь жишээ. Арай мэргэжлийн гэхээр нь Ё.Отгонбаяр байж магадгүй.

Тиймээс Ерөнхийлөгч хүсвэл, Засгийн газар хүлээн зөвшөөрвөл дипломат албыг улс төрөөс салгах цаг хэдийн болсон. Улс төрд явбал явсан шиг яваад, зайлвал зайлсан шиг зайлаад, зайгаа тавиад өгдөг соёлд манай улстөрчид суралцмаар байна. Тэгэхгүй нам нь ялагдахаар усанд хаясан чулуу шиг алга болчихоод ялахаар ёс юм шиг шавж ирээд болсон болоогүй заавал нэг албан тушаалаас зүүгддэг нөхөд энэ хоёр намд дэндүү олон. АН-ын Т.Ариунсан л гэхэд Татварын даргаас Тагнуулын дарга хүртэл явсан. МАН-ын Р.Содхүү байна. Уг нь сумын сургуулийн багш, САА-ын нягтлан бодогч л байсан юм билээ. Хоёр удаа УИХ-д сонгогдсоныхоо дараа Хөрөнгийн биржийн захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гээд яваагүй газар, хийгээгүй дарга байхгүй. Очсон газар болгон нь дампуураад байхад л мань хүн ичих ч үгүй “Монголын төр намайг ашигладаг” гэж юу яана. Д.Сугар гэж бас нэг нөхөр бий... Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байдаг, манай хэдэн дарга л бахь байдгаараа. Парникны ургамал шиг хаана ая тухтай, биеэ оторлочихоор бэлэн зэлэн юм байна тэнд очоод бөгсөө шигтгэчихдэг. Тэндээс нь суга татаад хаячихвал шууд амь тавих нь л дээ. Монголын төр тэдэнд ямар гай тарьсан болохоор, эсвэл тэд ямар гавьяа байгуулсан болохоороо ингэж амьдардгийг чөтгөр бүү мэд. Хэрэвзээ намдаа тэгж их гавьяа байгуулсан бол нам нь л тэр хүнээ өөд татаж, хөшөө дурсгалыг мөнхөлмөөр. Төрийн ажил, албаар дэнчин тавьж байхаар.

Уг нь Ё.Отгонбаярыг улс төрд олон жил явсан гэдэг утгаараа их биш гэхэд бага зэргийн бол хат суусан хүн гэж итгэж явлаа. Гэтэл Ерөнхийлөгч өөрийг нь “чадваргүй” гэсний төлөө бэлэг эрхтнийхээ уртыг жиргэж “чалхаа” гайхуулсныг харахад бас л эрүүл гэж итгэхэд бэрх болчихсон хүн аж. Уг хүнийх нь араншин уу, өмнөх УИХ-ын үед эхнэрийг нь АТГ-ынхан хорьсон барьснаас үлдсэн оёг уу?

Б. Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 37 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 5 цаг 47 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 6 цаг 39 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 6 цаг 48 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 7 цаг 11 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 7 цаг 56 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top