x

Солонгосын Хууль зүйн сайд Чо-гийн хөрөнгө оруулалтын санг шалгаж эхлэв

Солонгосын Хууль зүйн сайд Чо Кук нь хэдэн 7 хоногийн өмнө шуугиан тарьсан түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан гэх хувийн хөрөнгө оруулалтын сангийн хэрэгт хамааралтай эсэхийг прокурорууд шалгаж эхэллээ.

Эдгээр хөрөнгө оруулалт нь хаалттай санд байсан учир энэ талаар огт мэдээгүй гэж Хууль зүйн сайд Чо өмнө нь мэдэгдэж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Чо нь наймдугаар сарын 9-нд Хууль зүйн сайдад нэр дэвшсэнийхээ дараа болон есдүгээр сарын 9-нд тус албан тушаалд албан ёсоор томилогдохоос өмнө Ко-линк хувийн хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгийн менежментийн тайлан хүлээн авсан болохыг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагаатай ойр эх сурвалжийн мэдээлснээр Чо тус тайланг өөрийн оршин суугаа газарт биечлэн хүлээж авчээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Ко-линкийн ажилтнаас авсан мэдүүлэгт Чо-д хүргэгдсэн тайланд хаалттай сан гэсэн ямар ч агуулга байгаагүй байна.

Тус тайлангийн сүүлийн хувилбарт хаалттай сан гэх гэрээний заалт орсон байсан нь Чо-гийн эхнэр Чунг Кюүн-симийн тус компанид гаргасан хүсэлтийн дагуу хийсэн гэж сангийн ажилтан прокурорт мэдүүлжээ. Мөрдөн шалгах хэсэг Чо, Чунгийн хамтаар тухайн тайланг засварласан гэж сэжиглэж байна.

Чо-гийн туслах ЖоонгАнг Илбо-той холбогдоход тэрээр “Чо нөхцөл байдалд хяналт тавих үүднээс тухайн тайланг Ко-линкээс авсан. Гэсэн хэдий ч Чо тайланг дахин гаргуулах хүсэлт гаргаагүй” гэсэн байна. Сайдын албанд нэр дэвшсэнээсээ хойш Чо өөрийн эхнэр болон хоёр хүүхдийн хийсэн хөрөнгө оруулалтын талаар огт мэдэхгүй гэж мэдэгдэж байжээ.

11 цаг үргэлжилсэн хэвлэлийн хурал болон түүний дараа болсон Үндэсний Ассемблейн томилгооны сонсголын хурлын явцад Хууль зүйн сайд Чо нь эдгээр хөрөнгийн менежментийн талаар огт мэдэхгүй, учир нь эдгээр хөрөнгө нь хаалттай санд байсан гэж мэдүүлсэн байдаг. Прокурорууд тун удахгүй уг хөрөнгө оруулалтын сангийн хэргийн мөрдөн байцаалтад сайд Чо-ын эхнэр Чунгийг шалгахаа мэдэгдсэн. Прокурорууд Ко-линк хөрөнгө оруулалтын санг шалгаж, Чо-гийн хамаатнууд тус компанийн жинхэнэ эзэмшигчид байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа. Чо-гийн эхнэр болон хоёр хүүхэд Ко-линкийн удирддаг Blue core Value-Up санд нийт 1.05 тэрбум воны ($883,021.00) хөрөнгө оруулалт хийсэн. Тус санд мөн Чо-гийн хүргэн ах болон хоёр зээ дүү нь хөрөнгө оруулсан байна.

Тус сан нь ихэнх хөрөнгөө 2017 оны дунд үед Wellscnt гэх технологийн жижиг компанид оруулсан бөгөөд энэ үед сайд Чо нь Хөх ордны Иргэний хэргийн ахлах нарийн бичгийн дарга байжээ. Төд удалгүй Wellscnt компани хэд хэдэн төрийн байгууллага болон төрийн өмчийн компаниудтай гэрээ байгуулан ашигтай ажиллаж эхэлснээр үйл ажиллагаа нь эрчимтэй сайжирсан байна.

Өндөр түвшний төрийн албан хаагчид нь жил бүр Засгийн газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх шаардлагатай байдаг. Төрийн албан хаагчдын ёс зүйн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төрийн албан хаагч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хувьцаагаа худалдаагүй, эсхүл хаалттай санд байршуулаагүй бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Энэхүү гэмт хэрэг нь нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл 10 сая хүртэл воноор торгох ял шийтгэлтэй байдаг.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ахлах төрийн албан хаагчдын эхнэр, нөхөр нь ямар нэгэн шууд хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна. Харин прокурорууд Чо-гийн гэр бүлийг Ко-линк хувийн хөрөнгө оруулалтын санд шууд хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байгаа. Мөн тус компани анх үүсгэн байгуулагдаж, хөрөнгө оруулалт татаж эхлэх үед Чо-гийн гэр бүл холбоотой байсан тухай тодорхой нотлох баримт прокурорт байгаа ажээ.

Тиймээс мөрдөн байцаах албаныхан Ко-линк Хөрөнгө оруулалтын санг хаалттай сан гэж үзэхгүй байна. Одоо прокурорууд Чо тухайн сангийн хөрөнгө оруулатын талаар мэдсэн байх боломжтой эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

“Прокурорууд Чо тухайн хөрөнгө оруулалтын талаа мэдсэн эсэхээс илүү түвшинд буюу хувийн хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулсан компаниудыг сонгоход Чо идэвхтэй оролцсон гэдгийг нотлох хэрэгтэй байгаа. Тэд Чо-гийн идэвхтэй оролцоог нотолж чадах баримт олж чадахгүй бол түүнийг яллахад хэцүү байх болно” гэж мөрдөн байцаах тусгай албаны ахлах прокурор асан хууль тогтоогч хэлсэн байна.

Мөрдөн шалгах албаныхан сайд Чо болон түүний эхнэр Чунг нарыг гэмт хэргийн хамтран оролцогчид гэж үзэн, яллагдагчаар татахаар судалж байгаа ажээ.

Эх сурвалж: Korea Herald

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Битүүний шөнө алаг мэлхий өрөх уламжлал ба шинжлэх ухааны үндэслэл 2025-02-28 Гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 2025-02-28 Монголчуудын хадагны өнгө, бэлгэдлийн утга 2025-02-28 Нийтийн тээврийн автобусны дэлгэцээр сар шинийн бөхийн барилдааныг шууд дамжуулна 2025-02-28 Д.Трамп, К.Стармер нар Украины асуудлаар хэлэлцэв 2025-02-28 Дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа таалал төгслөө 2025-02-28 Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өглөө 2025-02-28 Цагаан сарын амралтаар нийтийн тээврийн үйлчилгээ амралтын горимоор ажиллана 2025-02-28 Монголын үндэсний бөхийн холбоо "Усны элч" байгууллагаар өргөмжлөгдөв 2025-02-28 ДиМаркус Казинсыг угтан авах энтертайнмент шоу зохион байгуулна 2025-02-28 Б.Мөнгөнтуул шатрын гранприд түүхэн амжилт үзүүлэв 2025-02-28 Шагайн харваачдад улсын цол олголоо 2025-02-27 ЦХИХХЯ: 2025 онд 18 аймгийн 114 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ 2025-02-27 Лионел Месси, Луис Суарес нар мөнгөн торгууль хүлээлээ 2025-02-27 ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно 2025-02-27 “SpaceX” компани “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу илгээв 2025-02-27 Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд хүлээн зөвшөөрөв 2025-02-27 Ташкентын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ 2025-02-27 Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна 2025-02-27 Б.Мөнгөнтуул Монакогийн Гранприд тэргүүлж байна 2025-02-27
iИх уншсан
С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх... Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртэ... Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд ... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Д.Трамп, К.Стармер нар Украины асуудлаар хэлэлцэв “Оюутан цэрэг” хөтөлбөрийн журам шинэчлэгдэв Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өг... Цагаан сарын амралтаар нийтийн тээврийн үйлчилгээ амралтын г...
Top