x

Хууль зүйн сайдын халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаан

Өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй” нэвтрүүлгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудсан ч тэр ирсэнгүй. Өмнө нь түүний “С.Зоригийн хэргийг зохиомлоор илрүүлж, гэмгүй гурван хүнд хилсээр ял тулгасан” хэмээн хэвлэлээр “ялласан” УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ганцаараа иржээ. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч мэтгэлцээний цагийг дуусан дуустал сайдыг хүлээсэн авч мань хүн ирсэнгүй. Туслахаараа дамжуулан мэтгэлцээнд оролцох бодолгүй гэдгээ л хэлүүлсэн байна.

Харин Г.Эрдэнэбат прокурор энэ боломжийг ашиглан Ц.Нямдорж сайдын эсрэг нэлээд ноцтой гэхээр мэдэгдэл хийчихлээ. Яг тодорхой хүний нэр дурьдаагүй боловч “С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараачаас эхлэн хорих анги руу хүн явуулж, Б.Содномдаржаа нартай холбоо тогтоосон, түүн рүү өмгөөлөгч оруулсан, дараагаар Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргасан” гэж.

Өөрөөр хэлбэл тэр үед ч гэсэн С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэх зорилгоор хэргийн гүйцэтгэгч нар дээр “ажиллагаа” хийгдэж байжээ гэсэн үг. Тэр ажиллагаанд нь “манай талын” зарим нэг нөхөд өртсөн юм шиг байна. Түүн дээр нь бас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ шалгалтын ажил уг хэргийг Ц.Нямдорж сайд руу хөтлөх үү, үгүй юу гэдэг нь бараг цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг прокурорын орлогч асан өглөө. Зарим нэг улстөрч албан тушаалтнууд хэргийн захиалагчийг илрүүлэхгүйн тулд эрүүдэн шүүсэн гэх асуудлыг санаатайгаар улс төржүүлж байна гэж...

Учир нь эрүүдэн шүүсэн гэх гомдол Б.Содномдаржаа нарын зүгээс гарсны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-т харъаялал тогтоон (мөрдөн шалгах хэлтэст) шилжүүлсэн юм байна. АТГ энэ хэргийг шалгасны эцэст эрүүдэн шүүсэн бичлэгийг сэргээж (гүйцэтгэх ажлын нууцлалын дагуу устгагдсан байсан), энэ ажлыг зохион байгуулсан хоёр хүнийг яллагдагчаар татан цагдан хорьсон юм байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд...

Харин үүнээс хойш Ц.Нямдорж сайд хөдөлж эхэлсэн юм байна. Энэ явдал болсноос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдааны дундуур гэнэт хийсэн мэдэгдлийг сэтгүүлчид бол санаж байгаа.

Тэр өдөр Ц.Нямдорж сайд “Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэргийн төлөө хилсээр хоригдох, хүйтэн шорон суух ямар байдгийг биеэр үзэхээр очсон. Түүний маань төлөө намайг хорьж байсан, хэрэгт татна гэж айлгаж байсан. Би тэр хоёр хүнийг өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн, одоо тэнд нь байлгаж байгаад суллуулна гэж бодож байгаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар уучлал гуйж байна” гэж ярьсан. Одоо ч youtube дээр энэ бичлэг тавиатай байгаа, олоод үзэж болно.

Үүгээр сайд Ц.Нямдорж хэргийн холбогдогчтой далдуур холбоо тогтоосон явдал нь өөрийнх нь эсрэг эргэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хэдийгээр Г.Эрдэнэбат прокурор нэр цохоогүй ч гэсэн. Харин холбоо тогтоосон шалтгаан нь юу байж болох вэ?

Г.Эрдэнэбат прокурорын хувьд тагнуулын гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын эрх хэмжээ хязгаартай, тэр хүрээндээ хяналт тавьж ирсэн. Прокурор гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх, татгалзахаас өөрөөр гүйцэтгэх ажиллагааны нууцад нэвтрэх нь тухайн үед мөрдөж байсан ЭБШХ, Гүйцэтгэх ажиллагааны хуулиар хориотой байсан. Сүүлд илэрсэн эрүүдэн шүүсэн явдалд прокурорын буруу байсан, хуульд заасан хяналтыг тавьж чадаагүй гэж тогтоовол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Гагцхүү энэ дуулианыг далимдуулаад хэргийн нотлох баримт, гүйцэтгэх ажиллагааны материалууд устах вий, хэргийн гэрчүүдийг дарамталж, хэргийг бүхэлд нь самрах вий гэдгээс хамгийн их болгоомжилж байна гэж ярьсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэг лүү улс төрчид давхиж ороод, “эрүүдэн шүүсэн” гэдгээр далимдуулан хэргийг бүхэлд нь үгүйсгэх гэж оролдож байгаа нь уг хэргийн захиалагчийг илрүүлэх дараачийн шатны ажиллагаанд санаатай саад учруулж байгаа хэрэг гээд ил цагаан хэлчих нь билээ. Хэрэв энэ үнэн бол хэргийн захиалагч ч гэсэн бараг илэрчихээд байгаа юм биш үү? Энэ талаар Ц.Нямдорж сайдын хэлэх үг сонин байна.

Үргэлжлэл бий.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • цэнгэл (66.181.178.37)
    С.Зоригыг хөнөөх зандалчидыг бэлтгэх нарийн зохион байгуулалттай ажиллагаанд Ц.Нямдорж маш идэвхитэй оролцсон нь тодорхой болж байна.Шалтгаан нь тэр үед мань эр Хятадын тусгай албаныханд барьцаалагдаад байсныг Багабаньд нар маш сайн мэддэг байлаа гэж
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • ГОК (150.129.143.176)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗАХИАЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН ХАМЖИГЧ БОЛ Ц.НЯМДОРЖ !!!! ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ЗАХИАЛАГЧДЫН НЭГ Ш.ОТГОНБИЛЭГИЙН ҮХЭЛТЭЙ Ч Ц.НЯМДОРЖ ХОЛБООТОЙ !!!!
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (202.179.27.96)
    ich olon jileer chamgaalj nuuchalj irsen odoo Nymdorj buuj og , chi odoo duussan
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • irgen (66.181.188.232)
    nyamdorj 5 udaa said bolj zorigiin hergiin ilruulelted saad bolj, tuugeer amidarch bgaa hun shuu dee bagabandiig bariad horihod bolno doo
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (84.1.165.80)
    Мэтгэлцээд л хэрэг илрүүлдэг амар юм болох нь. Процeдурын хууль мэддэг наад захын хуулийн оюутан ч очихгүйгээ мэдэхтэйгээ
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Zahialgat bicheech (172.58.37.38)
    Amandaa mungu chihuulsen setguulch nertei Semuun zahialgaar zuvhun neg tsald bichjee
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
    • Pizda
      Chi zugeer hutsaa ergu lalar min
      2019 оны 04 сарын 10
  • с (66.181.183.49)
    Илэрчихсэн юм байна гэж ойлгогдлоо. МАН сандардаг нь аргаггүй юм байна. Даанч өвлөөс баахан залуусаар жагсаал цуглаан хийлгээд байсан нь ийм учиртай байж
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • J. Erka (64.119.18.234)
    АТГ нь эрүүдэн шүүхийг шалгаж баыгаа юм бол тэр "бичлэг"-т тайлбар хийлдээ. Үнэн явдал илэрчих гээд айгаад байгаа юм уу ? АТГ шалгаж чадах уу ?
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • zf (66.181.161.88)
    zahialagch todorson gej helchihev uu dee
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • ЧИНБАТ (103.240.241.110)
    Отгонбилэг захиалсан бол ийм хүүхдүүдээр хийлгэх хүн биш.гэр бүлийн хэрэг бх Булганы хүүхдийн эцэг ч юм уу? амраг нь бж болоно тэгсэн бол Булган хэлэхгүй тас гүрийгээд дуусах бх
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • TS.NYAMDORJ (182.160.34.129)
    Nyamka ch evgvi bdld oroh norson salbariin said n bj yund tegj ih sandarch ochij uulzaj uuchlalt guidag n sonirhol tataj bn Nyamkad Hurts helj bsn n vnen bnaa zorigiin hereg geheer yum yumand n hutgaldaad samruuldagiin bn gj
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (182.160.35.119)
    Цагдаа ,прокурор,шүүх нотлох баримтаар нотлогдсон гээд байхад аль нэг улс төрч ялтнуудын амаар баримжаалж бүр эдгээр хүмүүс буруугүй яаралтай сулла гээд байгаа нь даанч ойлгомжгүй байна.Нямдорж,Батзандан мэтийн том хуульчид биш жирийн эргэн хэрэг үнэхээр хилсээр шийдэгдсэн гэж үзэж байгаа юм бол нотлох баримтыг шалгаж хуурамч гэдгийг эхлээд тогтоогоочээ гэж хэлнэ.Тэр эрүүдэн шүүсэн бичлэгийг хэн хэдийд яах гэж хийснийг батлах хүн алга.Бүр тэр асуудал хэргийн илрүүлэлтэнд ямарч нөлөө үзүүлээгүй гэж ажлын хэсгийн ахлагч баталлаа.Эндээс харжээ байхад тэр бичлэгийг шүүхийн шийдвэриг зориуд будилаантуулахын тулд зохион байгуулсан байж магадгүй байдал харагдаад байна.Нямдорж хилсээр шийтгэгдсэн гэх баримт гаргаж чадахгүй учир ярилцлагаас зугтааж буруугаа хүлээлээ.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • НЯМДОРЖ ер нь ЦЕНЗУРГҮЙ МЭТГЭЛЦЭЭНД яагаад оролцсонгүй вэ. БҮХ УЧИР энэ хүнд л байх шиг....
      2019 оны 04 сарын 09
  • Зочин (64.119.25.183)
    Нямдорж үнэхээр но той
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.198)
    Энэ хулгайч Элбэгдорж Батүүл нарын даалгавараар юу хуцаад байгаан. Захиалагч нь тодорхой болоод ирэхлээр шууд Нямдоржруу чиглүүлж анхаарлын гадна үлдэхийг хичээж байж ядаж байна.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • Nyamdorjiin boojgoi
      Chi zugeer hutsaa teneg pizda min
      2019 оны 04 сарын 09
    • зочин
      нямдожын бөгсийг долоогч шээс алдлаа юу
      2019 оны 04 сарын 09
  • Miniil bodol (202.126.89.169)
    Ene nyamdorj hergiig ugaasaa budliulah huseltei yum bishuu... ochnoon olon jil said hiihdee ene hergiig ilruuleh bish bur gatsaajl bsn yum bn... aluurchdiig huulihan barichihsan sain ajillasan yum shig bn
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • Unen
      2019 оны 04 сарын 09
  • Зочин (66.181.178.37)
    Захиалагч нь ойворгон сагсуу, холын бодолгүй Нямдорж мэтийг гүйцэтгэгчийг бэлтгэх ажиллагаандаа ашигласан нь тодорхой байна
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • super (64.119.23.206)
    tiim shu door setgegdel bichsen humuustei sanal neg bn
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.43.25)
    захиалагч нь илрүүлсэн гэсэн тэгээд л..
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • shydraga hun (66.181.161.98)
    er ni yawj menget nayamdorj mash ih holbootoi bolj taarj bgaa yum bishuu umnuni said bhdaa ajliin hesgiini 2 gyrwan ydaa taraasan gedeg odoo ilreed irheer bas taraah geed ylairj bna ene durwed mash ih holbootoi ni olon yumaar medregdeed bna
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Монгол (66.181.161.112)
    Гүйкэтгэгчээ олоод захиалагчаа олно шүү дэн
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • ок (64.119.18.96)
    Эрдэнэбат прокурор маш зөв хуулийн биш би ойлгохоор ярьсан.Нэг л но байна даа мэнгэтэд
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.55.188.43)
    С.Зоригийг Ш.Отгонбилэг захиалж алуулсан.Хоригдоод байгаа 3 хүн алсан нь ч үнэн.Ванга шиг хэлчихье.Ц.Нямдорж захиалагчийг илэрчих вий гэхээс үхтлээ айгаад ийм юм хийж байгаа юм.Мэнгэт зөнөг дөрвөд өвгөн.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • зочин
      тэр үед бүгд л Отгонбилэгийг гэж байсан өөр тийм юм хийх хүн байгаагүй
      2019 оны 04 сарын 09
  • СА (66.181.160.9)
    тЭГЭХЭЭР ОДОО ЗАХИАЛАГЧ НЬ нЯМДОРЖ ГУАЙ БОЛЖ БАЙНА УУ? БҮҮР ТОЛГОЙ ЭРГЭЧИХЛЭЭ.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Энэ (202.9.43.69)
    Ц. Элбэгдорж бас ерөнхий сайд асан Ж. Наранцацралтын үхэлтэй холбоотой мэтээр үгэн дундаа хэлсэн. Эрдэнэтийг төрийн мэдэлд байлгаж Эрдэнэтийн мөнгөөр дураараа гараа угааж байх сонирхолтой хүмүүс олон байна
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
    • зочин
      яг үнэн хэргийн гүйцэтгэгч жишээлбэл хэрэг үйлдэж байгаад баригдвал захиалагч нь байхгүй гээд суллаад явуулах нь л дээ Нямдоржийнхоор бол ккк
      2019 оны 04 сарын 09
  • r (66.181.188.229)
    zahialagchiig l olchih um bol tr n guicetgegchee helchih um shg bg um shdee ug n....
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 15 цаг 5 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 15 цаг 7 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 15 цаг 7 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 15 цаг 8 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 15 цаг 9 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 15 цаг 10 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 15 цаг 11 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 20 цаг 7 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 20 цаг 22 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 20 цаг 24 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 20 цаг 26 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 20 цаг 27 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 20 цаг 28 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 20 цаг 29 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 20 цаг 30 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 20 цаг 31 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 20 цаг 32 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 20 цаг 34 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 20 цаг 36 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 20 цаг 37 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top