x

Хууль зүйн сайд нь хулгайлдаг байхад “Эрдэнэт”-ийг төрд авч болох уу?

Өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан хэдэн тооны албан бичгийг хараад “мэл гайхаж, цэл хөхрөх” гээч нь болов. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн АН-ын гишүүн асан УИХ-ын хоёр гишүүнтэй хүзүү холбож суугаад танилцуулсан “Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүгийн схем” гээчид МАН-ын Засгийн газар болон Хөгжлийн банк, Монголбанкнаас жилийн өмнө өгсөн хариулт байна.

Тухайлбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны долдугаар сарын 31-нд “Монголиан коппер корпорейшн” ХХК нь 2015-2017 онуудад Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, санхүүжилт аваагүй болохыг, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат мөн оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 1/915 тоот албан бичгээр “Монголиан коппер корпорейшн” компани тус банкнаас зээл аваагүй болохыг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан ч мөн 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн албан тоотоор “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зээл олгоогүй болохоо мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл тухайн үед “Монголын зэс” корпарацийн эсрэг эрх баричдын хийж байсан “Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахдаа төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк болон Монголбанкнаас зээл авсан” гэдэг мэдээллийг бүр жилийн өмнө няцаасан гэсэн үг. Тэгэхээр гурван гишүүний хэвлэлийнхэнд танилцуулсан нөгөө “санхүүгийн схем” худлаа болж таарлаа. Харин ХХБ-наас зээл авсан гэдгээ бол эхнээсээ хүлээн зөвшөөрөөд явж байсан. Үүнийх нь төлөө магадгүй өчигдөр тус банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагаас баривчлан саатуулсан байх.

Хэрвээ Монголбанкнаас гаргасан тодорхойлолтыг харвал “Манайх Засгийн газар болоод арилжааны банкуудад зээл олгодог. Хувийн компанид зээл олгодоггүй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл ХХБ Монголбанкнаас зээл авсан хийгээд, зээлсэн мөнгөө “Монголын зэс”-д зээлдүүлсэнд ямар нэг хууль бус зүйл байна уу? Энэ бол УИХ-ын гишүүд нь ЖДҮХС-гаас гурван хувийн хүүтэй зээл ББСБ-аар 30 хувиар хүүлэхээс огт өөр зүйл. Банкны үйл ажиллагаа хуулийн дагуу, явдаг зарчмаараа л явсан.

Харин Л.Оюун-Эрдэнэ нар юу сэтгэхээрээ ийм мэдэгдэл хийснийг ойлгох арга алга. Эцсийн бүлэгт энэ гурван нөхөр (Ж.Батзандан, Л.Болд нар нэмэгдээд) “Эрдэнэт”-ийн 49 хувьд өөрсдийн ашиг сонирхлоо шургуулчих гээд үзэж тараад байгаа юм биш үү? гэдэг хардлага хүртэл төрж байна. Хэрвээ тийм биш бол бүр 2016 оны сонгуулийн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар байхдаа л “Монголын зэс” корпарацитай хэлцэл хийх замаар 49 хувийг төрд шилжүүлж авах УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж болох байсан шүү дээ. “Хэлцэл хийх замаар” гэдэг нь хуулийнхаа утгаар “Хувийн компанийг хохиролгүй үлдээ. Өнөөдрийнх шиг хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэж болохгүй ээ” л гэсэн үг.  

Аргаа барахаараа “Засгийн газар өөрөө 49 хувийг Оросын талаас худалдаж авах ёстой байтал хувийн компанид давуу байдал олгосон байна” гэж зүтгэдэг юм. Тэгвэл тэр шийдвэрийг гаргасан тухайн үеийн Засийн газар хариуцлага хүлээнэ үү болохоос худалдаж авсан хувийн компанийг шийтгэж болох уу? Тэгээд ч сонгуулийн дараа эрх авсан МАН-ын Засгийн газрын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Эдийн засаг бүрэн дампуурч дефолт зарлахад ойрхон байсан тул ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа” гэсэн. Тийм байтлаа “49 хувийг төр худалдаж авах ёстой байсан” гээд байгаад ямар нэг логик байна уу?

Ер нь бол Хууль зүйн сайд нь хүүхдээ явуулаад хулгай хийдэг байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авна гэж дайрах нь манай шударгуу гишүүдийн яриад байдаг шударга ёсонд нийцэх үү? 25 мянган долларын үнэтэй дугуйг 90 мянган доллараар “Эрдэнэт”-эд шахчихаад “Нэг их сүртэй ашиг олоогүй. 300-хан мянган долларын л зөрүү гарсан байдаг юм” гээд УИХ-ын чуулган дээр хээвнэг яриад сууж байсан цаг саяхан шүү дээ. Тэр хүн одоо эргээд Хууль зүйн сайд болсон шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээр харин ч үйлдвэр үр ашигтай ажиллаж эхэлсэн, элдэв шахаа, хулгай зэлгий нь багассан. Сүүлийн хоёр жилд өмнөх 40 жилийн түүхэнд төлж байгаагүй өндөр татварыг төлсөн тухай үйлдвэрийн удирдлага тайлагнасан байна лээ.

Хэрэв ЗГХЭГ-ын дарга нийтлэг, том эрх ашгаа харсан бол ядаж л үүнийг тооцож дуугарах ёстой байлаа. Гэтэл тэгсэнгүй. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “2020 оны сонгууль хүртэл юу ч хамаагүй ярь” гэдэг л зарчим барьж байх шиг. ХЭГ-ын даргыг “Эрдэнэт”-ийн 49 хувьтай ноцолдож байх зуурт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг шүүхээс буцаж, УИХ-ын таван гишүүнийг ЖДҮ-гийн хэрэгт яллагдагчаар татлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх өр хоног тутамд 100 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тэгээд асуудал биш үү?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Содном (66.181.185.213)
    Өнөөгийн манай ард олон ямар л болоод байна даа. Юм л бол барь хорь,цаазал,шийтгэ,хураа, булаа гэцгээх болждээ. Ардын хувьсгалаас хойш эдгээр зүйлсийг хэлж ярьж хэрэгжүүлж 70 жил явсан. Үр дүн нь юу боллоо? Одоо болтол хэлмэгдэгчдийнхээ тоог үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж чадаагүй л байна шүү дээ. Ер нь энэ уул уурхайн ордууд төрд байх ёстой гээд байгаагийн цаад учир яг юу вэ? Үнэн худал нь мэдэгдэхгүй Эрдэнэтийн дарга байсан Отгонбилэг гадны банканд их хэмжээний мөнгө хийгээд алдсан гэдэг яриа яваад л байна. Зах зээл эхэлснээс хойш янз бүрийн шахаа чихээ гэдэг яриа тасрахгүй одоо болохоор хувийн өмч байж болохгүй гэдэг болх нь л дээ.
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭЦГЭЭЕ! (202.9.42.190)
    ХҮН АЛАХ, ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ, ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖИХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ АВАХ, ХАР ТАМХИ ЗАРАХ, ТӨРӨӨС МӨНГӨ ЛУЙВАРДАХ, ХУЛГАЙЛАХ, ЭХ ОРНЫХОО ГАЗАР НУТГЫГ НАЙМААЛЦАХ ГАДНЫХАНД ЗАРАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХУВЬДАА АШИГЛАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮД ДЭЭР ЦААЗААР АВАХ ЯЛТАЙ БОЛОХГҮЙ БОЛ ТӨРИЙН БҮХ ШАТАНД ДЭЭРХИ ГЭМТ ХЭРЭГ ИХСЭЖ БАЙНА. ХУУЛЬ САХИУЛАХ ХҮЧИН ЦАГДАА АТГ ТЕГ ГЭХ МЭТЧИЛЭН ХҮЧНИЙХЭН Ч ӨӨРСДӨӨ ОРОЛЦОЖ БИЕ БИЕНЭЭ ХАМГААЛЖ ХААЦАЙЛАХ БОЛЛОО ИЙМЭЭС ЦААЗЫН ЯЛТАЙ БОЛГОВОЛ ЭРХ БИШ ГЭМТ ХЭРЭГ ЭРС БАГСАНА.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Битгий шаа эргүү лалраа
      2019 оны 03 сарын 07
  • ЗОЧИН (112.72.11.122)
    ШУДАРГА БУСААР ОЛСОН ХӨРӨНГӨ ЖДҮЧИН ГЭХ МЭТИЙГ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧИЛЖ КОММУНИЗМ РУУГАА УХРААД МАРШ!!! УРА!УРА ! ХУВИЙН ӨМЧИД ЦЭГ ТАВЬЖ МАНЫ ХӨРӨНГӨ Л ҮЛДЭНЭ. ҮЛДЭНЭ Ч ГЭЖ ДЭЭ 51% ШИГЭЭ ХЯТАДЫН МЭДЭЛД ОЧИХ УУ????? ЭДИЙН ЗАСАГ ТӨР ЗАСАГ ДАМПУУРЧИХСАН ҮЕД ХАРИН Ч МОНГОЛДОО ОРУУЛААД ИРСЭН ЗАЛУУСТАА ХҮН БҮР Л БАЯРЛААД БАЯР ХҮРГЭЭД БАЙСАН ДАА. ОДОО БОЛ БҮГД Л ЛУЙВАРЧИД ГЭЭД Л БАЙХ ЮМ. УЛС ТӨРД ОЛОН ЖИЛ СУУСАН МАН БОЛОН БУСАД НАМЫН ХУВАЛЗНУУДАА БҮГДИЙГ НЬ ШАХАХ ХЭРЭГТЭЙ!
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (66.181.161.121)
    Niitlel bichij baigaa gar tenegvv. Ďamjuulj absan bainaa. Geed baihad hutsaad oilgosongvi geed bhiin. Sudal ain
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.21.106.122)
    Төр авах нь зөв. Хяналтаа маш сайжруулчихвал төрийн өмч гэж байх ёстой. Улс төрчид гэж нэртэй зарим хулгайч нарыг төрийн албанд оруулахгүй байвал болоо юм биш үү.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • 5 (59.153.112.175)
    ю гж л худлаа ярив гж.би бол итгэж бг оюунэрдэнэ д
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Zochin (103.229.120.236)
    Chi teneg mal u, esvel luivarchid in neg v. Mongol zes ooroo avaagvi yum chin avaagvi gesen alban toot ogno shtei. Oor hamaaral bvhii kompaniudaara garguulj avaad oor lvvge tatchihsan geed tailbarlaad bn teneg ergvv dagz mini
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.43.96)
    Улсад авснаар төлөх татвар багасаж шахааны Нямдорж мэтийн нөхдүүд баяждаг нь ойлгомжтой
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • Эх оронч (103.57.95.242)
    Нямдорж энэ олон жил хуулийн байгууллагыг толгойж ажилчихаад энэ бүхний төлөө юу ч хийлгүй хаацайлж ирсэн гол буруутан мөн.Энэ хүн жинхэнэ урвагч,хулгайч гэдгийг ард иргэд бүгд харж ойлгож байгаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.89.45)
    монгол яллаа..49 ийн шинэ эзэн аль улс бэ?т
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 5 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 7 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 8 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 9 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 9 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 10 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 11 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 5 цаг 7 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 5 цаг 22 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 5 цаг 24 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 5 цаг 26 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 5 цаг 27 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 5 цаг 28 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 5 цаг 29 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 5 цаг 30 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 5 цаг 31 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 5 цаг 33 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 5 цаг 34 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 5 цаг 36 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 5 цаг 37 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top