x

Улс төрд дахин хуваарилалт явагдах нь ээ

Монголын улс төрд дахин хуваарилалт явагдах нь ээ. Үүний салхийг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг хагаллаа гэж болох юм. Өчигдөр тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлачихлаа. Энэ хөдөлгөөн 2020 оны сонгуульд улс төрийн нам болж орох нь тодорхой болов. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг тус намаас нэр дэвшиж таарна. Учир нь түүний хувьд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэндүү их хонзонтой. Харин Ерөнхийлөгчийн зөвлөхийн байр сууринаас түүнтэй нэгийгээ үзэх боломжгүй юм. Тэр үед Х.Баттулга гэдэг хүн улс төрийн өрөг дээр хаахнаас нүүдэл хийхийг таахад бэрх.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд аль хэдийн хүү Э.Одбаярын нэр дээр ЗОН намыг байгуулаад Дээд шүүхэд бүртгүүлчихсэн. Намын нийт гишүүдийн дунд сунгаа явуулж  АН-ын даргаар С.Эрдэнийг сонгогсоноос хойш хоёр жил өнгөрөхөд АН-ын нэр хүнд өсөх нь байтугай улам уруудаж яваа. Дээр нь намынхаа өнгөтэй өөдтэй болгоныг намын удирдах байгууллагаас шахаж гаргасан учир энэ эрчээрээ явбал ирэх 2020 оны сонгуулиар АН одоо байгаа суудлаа ч хадагалахад бэрх. Үүнийг тооцоолсны үндсэн дээр ЗОН намыг байгуулсан биз.

АН-ын гишүүдийн хувьд эхнээсээ С.Эрдэнийг намын даргаас огцруулах тухай шаардлага тавиад эхэлчихсэн. Гэвч нэгдүгээрт С.Эрдэнэ дарга ямартай ч нэг удаа намаа сонгуульд ялуулсан (2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан), хоёрдугаарт намын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил учраас С.Эрдэнийг түлхэж унагахад тийм ч амар биш. Гэхдээ С.Эрдэнийг эсэргүүцэгчид намаа хаяад гарвал С.Эрдэнэ “шаварт суусан шарын эзэн” болоод ганцаараа үлдэнэ. Найм, есхөн хүнтэй намын бүлгээ хүртэл тараачихаад сонгуульд орж байгаа хүнд итгэл үзүүлж, хариуцлага үүрүүлэх хүн тийм ч олон биш болов уу.

Тиймээс Н.Алтанхуяг “Нэгдсэн Монгол”-оо Дээд шүүхэд бүртгүүлсний дараа АН-ын бусад бүлэг фракциуд ч өөр өөрийн намыг шүүхэд бүртгүүлэхээр яарах биз. МоАН санаачилгыг эхлүүлсэн Л.Болд лав АН-аас салан тусгаарлахаа зарлаж, намын даргадаа өргөдлөө өгчихөөд байгаа. Ийм тохиолдолд өмнөх дарга нар “дургүй лам дарж байж сахил хүртээдэггүй” л гэдэг байлаа. Харин С.Эрдэнийн хувьд УИХ дахь намын бүлгээ тараачихгүйн тулд аргадах, дарамтлах олон янзаар үзэж байгаа ч цаадах нь шийдсэн бололтой. “Тойрогтоо очоод бие даахад нэг суудалтай” л гэсэн байна лээ.

Түүний дараа АН-ыг орхих нөхөд “Нэг Ардчилал”-ынхан байж магадгүй. 2016 онд намын даргын сунгаанд нэр дэвшсэн Лу.Гантөмөр өөрийгөө намын дарга болчихсон гэсэн “хүүхдийн” гэнэн итгэлээр “Нэг Ардчилал”-ыг татан буулгасан буулгаснаас болж одоо “орох оронгүй” болчихоод байгаа залуус улс төрийн шинэ орон зайг хайх нь зайлшгүй. Гэхдээ тэд лав Н.Алтанхуягийг дагахгүй. Учир нь Н.Алтанхуягийн яриад буй хонгил ч, хонгилын эсрэг хонгил ч тэдний зорилго биш. Дахин нэг удаа ах нарын өш хонзонгийн тэлээнд хавчуулдахыг хүсэхгүй л болов уу. Тэдний араас МоАХ, Алтангадас гээд явж өгөх биз дээ. Р.Амаржаргалыг намын дэд даргаар тавьсныг үзвэл “Шонхор” фракцитай МҮДН-чууд үлдэж магадгүй.

Өчигдөр болсон Бага хурлаас нь үзвэл МАН ч гэсэн хоёр тийшээ тас үсрэхэд бэлэн болоод байна. У.Хүрэлсүх нь Бага хурлын гишүүдээ шахсаар байгаад М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөгдөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргуулаад авлаа. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хэлсэн “ЖДҮ-тэй тэмцэнэ, тэмцэнэ л гэнэ. ЖДҮ-д холбогдсон 20 гаруй хүн чинь бүгд УИХ-ын гишүүд шүү. УИХ-ын гишүүдтэйгээ тэмцдэг УИХ-ын дарга байдаг юм уу?” гэх үг ч бас тэдэнд түлхэц болсон байж магадгүй. Одоо УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг “Хэлэлцэх нь зүйтэй” гээд дүгнэлт гаргачихвал МАН угаасаа хоёр хуваагдлаа. Үүний дараа У.Хүрэлсүх, М.Энхболд нар нэг намд багтаж шингэхгүй нь тодорхой. Тэгээд ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гээд явах биз.

Угаасаа УИХ дотор л гэхэд хамгийн багадаа хоёр тусдаа бүлэгтэй болчихоод, тус тусдаа шийдвэр гаргаад явж байгаа шүү дээ. Монголын улс төрд хүчний шинэ хуваарилалт эхлэх нь ээ. 2020 оны УИХ-ын сонгууль хүссэн ч эс хүссэн ч пропорциональ руу явах юм байна. Эрх барьж байгаа нам дундуураа тас үсэрчихээр том, багын тухай яриа ч хэрэггүй болж байгаа юм.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tuul (202.179.25.75)
    Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 30 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 32 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 33 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 34 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 35 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 35 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 36 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 5 цаг 32 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 5 цаг 47 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 5 цаг 49 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 5 цаг 51 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 5 цаг 52 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 5 цаг 53 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 5 цаг 54 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 5 цаг 55 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 5 цаг 57 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 5 цаг 58 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 5 цаг 59 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 6 цаг 2 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 6 цаг 3 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top