x

С.Одонтуяа сайд Төв Азийн байгаль орчны гурвалсан хямралын талаар хэлэлцүүлэгт оролцлоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо зохион байгуулагдсан сайд нарын дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцож, Төв Азийн бүс нутагт тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, орчны бохирдол гэсэн гурвалсан хямралын талаар байр сууриа илэрхийллээ.

Энэхүү хэлэлцүүлэгт Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Түркменистан болон Монгол Улсын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар оролцож, бүс нутгийн нийтлэг тулгамдсан байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулан, сайн туршлага, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг харилцан хуваалцсан юм.

Тухайлбал, бүс нутгийн зарим улс хуурай бүсэд тохирсон жимс жимсгэний аж ахуй, тэсвэртэй мод, бут тариалах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэргээр эерэг үр дүнд хүрсэн туршлагуудаа танилцуулсан байна.

Монгол Улсын зүгээс:

  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хувийн хэвшлийг татан оролцуулж буй жишиг,

  • Байгаль хамгаалах илтгэлцлийн санг байгуулж, байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн нь,

  • Хөв цөөрөм байгуулах, ховордсон ан амьтдыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээнүүдийг танилцуулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч орнууд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, мөн Узбекистаны Ногоон Их Сургуульд боловсон хүчин бэлтгэх чиглэлд харилцан санал солилцсон байна.

Бүс нутагт мөсөн голуудын хайлалт, усны хомсдол, газрын доройтол эрчимжиж, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл нэмэгдсээр байгаа өнөө үед орон нутгийн болон бүсийн түвшинд хамтран ажиллах нь чухал гэдгийг энэхүү хэлэлцүүлгээр бататгасан юм.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэд ард үлдсэн ар гэрийг нь өнгийж хараагүйд гомдолтой байна 16 мин Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх УИХ-ын бүлэг байгуулав 27 мин Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь Б.Жаргалсайхан 43 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 428 болов 1 цаг 2 мин Гадаадын иргэний визийн зөвшөөрөл олголт 13.8 хувиар буурчээ 1 цаг 5 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын уралдаан зарлана 1 цаг 7 мин Б.Жаргалсайханыг УЕП-оор улираан томилохыг дэмжив 1 цаг 13 мин Мөс цөмөрч нууранд живсэн автомашиныг татан гаргахаар ажиллаж байна 3 цаг 6 мин Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулав 3 цаг 23 мин Юун актуализаци вэ…эээ? 3 цаг 35 мин Доминиканд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ 3 цаг 53 мин Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэх эсэхээр иргэдээс санал авч эхэллээ 3 цаг 58 мин Орос, АНУ-ын төлөөлөгчид Истанбулд уулзана 4 цаг 2 мин Аж ахуй эрхлэгчид НДШ-ийн тухай хуулийн өөрчлөлтийг дэмжих ёстой 4 цаг 8 мин Шатрын холбооны удирдлагууд сурагчдын ДАШТ-ий медальтнуудад хүндэтгэл үзүүлэв 4 цаг 20 мин Хятад улс Украин руу цэргээ илгээгээгүй гэж мэдэгдэв 4 цаг 27 мин Оросын алдарт дуучин Алсу 23 жилийн дараа Монголд тоглолтоо хийнэ 4 цаг 32 мин Орос хэлний XXVIII улсын олимпиад эхэллээ 4 цаг 39 мин Дэмжих багийн гишүүдтэй санал солилцож, үүрэг даалгавар өглөө 4 цаг 46 мин Ой хээрийн долоон түймэр бүртгэгджээ 4 цаг 49 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү... Нарийн мэргэжилтнүүдийн хомсдол өсөж, байгалийн ухааны чиглэ...
Top