x

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2025 оны нэгдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгороор 23-28 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Туул, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 19-21 хэм хүйтэн байна.

2025 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 31-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи 30, 31-нд говь, тал, хээрийн нутгаар 2-р сарын 1,2-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм,

бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана 3 цаг 55 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо 3 цаг 59 мин Панам улс "Нэг бүс, нэг зам" санаачилгаас гарна гэв 4 цаг 3 мин Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв 4 цаг 5 мин Япон улс "GPS" системийн тав дахь хиймэл дагуулаа хөөргөв 4 цаг 6 мин Бүсчилсэн хөгжлийн зөвлөлдөх уулзалт Баян-Өлгий аймгаас эхэлнэ 4 цаг 9 мин АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ахлах зөвлөх асныг Хятадад нууц мэдээлэл дамжуулсан хэргээр баривчилжээ 4 цаг 10 мин 2025 онд 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө 4 цаг 16 мин Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна 8 цаг 11 мин Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 8 цаг 13 мин “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ 8 цаг 15 мин Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа 8 цаг 18 мин Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ 8 цаг 19 мин Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 8 цаг 23 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 8 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна 8 цаг 44 мин Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө 8 цаг 48 мин "Анхны долоо" сан байгуулагдлаа 8 цаг 50 мин Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ 8 цаг 51 мин 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд 8 цаг 53 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top