x

Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй

ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомботой ярилцлаа.

-“Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшиж байсан лицензүүдтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр гэвэл “Хадгаламж банк” ХХК, “Зоос” банк” ХХК, “Анод банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Энхтөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Минерал эксплорэйшн файндинг” ХХК-д “Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшилд байсан долоо, “Зөв зүг” ХХК-ийн нэг, нийт найман тусгай зөвшөөрлийг танай байгууллагын 2024 оны 7 сарын 31-ний өдрийн 2/3406 дугаар албан бичгээршилжүүлсэн байдаг. Үүний дараа та 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хувиар 03 тоот тогтоол гаргаж уг лиценз шилжүүлэх ажиллагааг хууль зүйн хувьд учир дутагдалтай учраас хүчингүйд тооцохоор шийдвэрлэсэн. Гэтэл хэвлэлүүд таныг болон танай байгууллагыг “Шүүхийн шийдвэрийг шүүдэг болчихлоо” хэмээн нийтлэх боллоо. Тиймээс таны гаргасан шийдвэрийн талаар тодруулах шаардлагатай байна?

-Таны асуусанчлан Ерөнхий гүйцэтгэгчийн 03 тоот тогтоол гаргах болсон үндэслэлээ тайлбарлах нь зүйтэй гэж бодож байлаа. ШШГЕГ-т “Олон овоот гоулд” ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн 142 тэрбум төгрөгийн, 19 гүйцэтгэх баримт бичиг ирсний дагуу2012 оноос эхэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн боловч иргэн Ш.Батхүү, Г.Алтан нарт Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Мөн энэ хугацаанд буюу 2022 онд иргэн Г.Алтан нас барсан харамсалтай явдал болсон. Ингээд ШШГБ-аас хуулийн дагуу хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах боломжгүй байсан. Энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөр төлөгч хуулийн этгээдийн эрх залгамжлагч тогтоогдоогүй байсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч эрх залгамжлагчаар Ж.Одмандахыг тогтоож, ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой болсон. 

Гэтэл төлбөр төлөгчийн талаас буюу иргэн Г.Алтанг нас барсан хугацаанд эрх залгамжлагч тогтоогдоогүй, эрх бүхий этгээд томилогдоогүй байхад эзгүйчлэх байдлаар хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлэх ажиллагаа явуулсан байдаг. Уг тусгай зөвшөөрлүүдийгхуульд заасны дагуу хураан авалгүйгээр, үнэлгээ тогтоохгүйгээр, дуудлага худалдаа явуулахгүйгээр, холбогдох хуулиудыг зөрчин, шууд “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэрлэн заасан хуулийн этгээдэд шилжүүлсэн. Мөн энэ ажиллагааг хүчингүй болгуулахаар “Олон овоот” ХХК, “Зөв зүг” ХХК-аас шүүхэд гомдол гаргасан иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад лиценз шилжүүлэх ажиллагааг хийсэн нь хууль зөрчсөн үйлдлүүд болсон байсан.

-Үүнийгээ тэгээд яаж засаж залруулав. Таны үйлдсэн тогтоолоор болон энэ асуудлаар байгуулсан Ажлын хэсэг юуг өөрчилсөн бэ?

-Миний тогтоол гаргах болсон гол шалтгаан нь Банкны төлбөр барагдуулах газраас 2023, 2024 онд “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагчийн нэрлэн заасан “Минерал эксплорэйшн файндинг” ХХК-д дээрх лицензүүдийг шууд шилжүүлэх албан бичгийг АМГТГ-т хүргүүлсэнтэй холбоотой алдаа дутагдлыг засаж  залруулах зорилготой. Үүнээс гадна “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэлээд маргаантай байсан учраас 2024 оны 5 дугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Уг Ажлын хэсэг энэ оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаад Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын АМГТГ-т илгээсэн бичиг хууль зөрчсөн байна, тиймээс цаашид ажиллагааг хуулийн дагуу зөвтгөн явуулах шаардлагатай гэж үзсэн. Үүнд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 54, 55, 63, 65, 73, 78 дугаар зүйлийг зөрчсөн нь үндэслэлтэй байсан учраас миний бие хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өмнө нь АМГТГ-т явуулсан албан бичгийг хүчингүйд тооцоод зөвтгөж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн 03 тоот тогтоол үйлдэж хүргүүлсэн. Үүний дагуу одоогоор зөвтгөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Яг ямар заалтууд хэрхэн зөрчигдөж, хэн хохироод байсныг тодорхой болгоё. Ямар ажиллагаанууд хууль бусаар хийгдсэн нь сонин байна?

-Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “…барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 175 дугаар зүйлд “барьцааны зүйлийг албадан худалдах”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлнэ” гэсэн заалтууд зөрчигдсөн. Мөн төлбөр төлөгчид холбогдох шүүхийн шийдвэрүүдэд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тусгай зөвшөөрлүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгасан байхад 2023 оны 2/3829 болон 2024 оны 2/3406 дугаар албан бичгүүдээр “Минерал эксплорэйшн файндинг” ХХД-д шилжүүлсэн ажиллагаа нь дээрх хуулиудад заасан төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгө хураах, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох, шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн.

-Тухайн уурхайн газар нутаг дээр Монголбанкны болон танай хүмүүс машинтай очоод уурхай руу орж байна гэсэн мэдээлэл ирсэн. Танай ажил явагдаж байгаа гэсэн үг үү?

-Тиймээ, миний гаргасан тогтоолын дагуу манай шийдвэр гүйцэтгэгчид 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт байрлах “Олон овоот гоулд” ХХК-ийн ашигт малтмалынлицензүүд болон үйл ажиллагаа явуулдаг тоног төхөөрөмж, техникүүдийг хурааж битүүмжлээд, одоогоор үнэлгээ тогтоох ажиллагаа явагдаж байна.

-“Шүүхийн шийдвэрийг шүүх” бус, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зөрчил арилгуулсан гэж үзэх ёстой юм байна, тийм үү?

-Намайг болон манай байгууллагыг шүүхийн шийдвэр гарчихаад байхад түүнийг дүгнэж шүүдэг болжээ гэсэн агуулгатай нийтлэлийг харсан. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заасны дагуу, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна шүү дээ. Гэтэл эрх хүлээн авагч нэртэй холбогдох нөхөд миний нэр төрд халдаж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зориуд ийм нийтлэл бичүүлж тараагаад байсан учраас тухайн үйлдэлд нь холбоотой иргэд, байгууллагыг гүтгэсэн гэж үзээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандсан. Хяналтын шатны шүүхийн шийдвэр дээр тухайн хуулийн зүйл, заалтуудыг тодорхой дурьдсан. Гэтэл эрх хүлээн авагчийн зүгээс “манайх руу шууд шилжүүл”гэж шаардаад байгаа юм. Бид шүүхийн шийдвэрийг хэлбэрэлтгүй дагана. Тэнд “шууд шилжүүл” гэсэн заалт огт байхгүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн дагуу худалдан борлуулаад холбогдох шийдвэрийг хангах зохицуулалттай байтал манай байгууллагын нэр бүхий ажилтан тухайн хууль зөрчсөн нөхдөд давуу байдал олгосон асуудал гарсан байдаг. Үүнийгээ зөвтгөөд үргэжлүүлж ажиллагааг гүйцэтгэх л тухай тогтоол гаргасан юм шүү дээ. Түүнээс биш эрх хүлээн авагчийн хамаарал бүхий компани руу ашигт малтмалын найман лицензийг шууд шилжүүлэх шийдвэр байхгүй. Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэгжүүлэх боломжгүй юм.

-Энэ тухайгаа та эсвэл танай байгууллагаас банкны эрх хүлээн авагчидтай ярилцаад ойлголцох боломжгүй байсан юм уу?

-Үүнийг бид 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор, эрх хүлээн авагч болон Монголбанкны хуулийн газрын дарга н.Аюуш нарыг оролцуулсан уулзалт, хурал хийж байсан. Мөн шийдвэр гүйцэтгэлийн процессийн ажиллагаанд яагаад ийм хийдэл гаргасан талаар “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч М.Энхтөрийн гаргасан хүсэлтийн дагууманай хурлын танхимд 10 дугаар сарын 29-ний өдөрАжлын хэсгийн хурал хийсэн. Энэ хурал дээр Банкны төлбөр барагдуулах газрын дэд дарга өөрөө тэдний нүдэн дээр алдаа гаргаснаа, буруугаа хүлээж хариуцлагаа хүлээе гэдгээ хэлсэн. Бүр өөрөө Ажлын хэсгийн хурал дээр “зөвтгөж явуулах нь зүйтэй” гэдгээ хэлсэн хурлын тэмдэглэл нь бий.

-Алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцсон уу?

-Үүний дараа Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргыг ажлаас нь чөлөөлсөн.

-Энэ асуудлын цаана банкны хохирлыг барагдуулахдаа ч бус, “Олон овоот гоулд”-ын лицензүүдтэй холбоотой асуудал байгаа юм биш үү? Ингэж асуухын учир нь банкны эрх хүлээн авагч бүхэн өр төлүүлэгч компанид хамаарал бүхий болон бүртгэгдэж, ашиг сонирхлоороо нэгдэж байж өр төлүүлээд байдаггүй биз дээ. М.Энхтөр гэдэг хүн яагаад эрх хүлээн авагчийн үүргээ биелүүлэх явцдаа “Минерал эксплорэйшн файндинг” ХХК-д хамааралтай болчихоод лицензийг авахаар ингэтлээ улайраад байна вэгэдэг нь сонирхол татаад байна?

-Шийдвэрийг гүйцэтгэхдээ дуудлага худалдаа явуулахгүйгээр, тэр тусмаа уг асуудал шүүхийн шатандяваа нөхцөлд “Минерал эксплорэйшн файндинг” ХХК-длицензийг шилжүүлсэн, ингэхдээ төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, хөрөнгө хураах, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, үүний дараа төлбөр авагчид санал болгох ажлууд огт хийгдээгүй. Үүнийг эсэргүүцээд, зөвхөн эрх хүлээн авагчийн компани руу найман лицензийг шилжүүлэхийг хүсээд байгаа нь сонин. Тэгээд чухам ямар үнэ ханшаар, хэдий хэрийн үнэлгээнд тооцож авах гээд байгаа юм бэ гэхээр чимээгүй болчихоод байгаа юм. Нийт 142 тэрбум төгрөгийн өрийг шилжүүллээ гэж бодоход “Самсунг Си энд Ти” компанийн 42.7 тэрбум төгрөг болон нэр бүхий таван компани, иргэдийн төлбөр, Нийгмийн даатгалтай холбоотой 700 гаруй сая төгрөг, нийт 180 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэх үүгэдэгт албан ёсны хариултаа бичгээр өгөх ёстой. Ингээд бид найман лицензийг хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, худалдан борлуулаад төлбөрийг төлүүлж шүүхийн шийдвэрийг хангахүүрэгтэй. Тэгэхээр бид хууль бусаар шаардаад байгаа шаардлагыг нь хуулийн дагуу гүйцэтгэх талаар л явуулж байгаа асуудал юм шүү дээ. 

-Таныг “Олон овоот гоулд” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардсан байж болох юм. Та тус компанийнхантай хэзээ нэгэн цагт уулзаж байсан удаатай юу?

-Би “Олон овоот гоулд” компанийн эрх бүхий хүмүүс, төлөөлөлтэй ч юм уу хэзээ ч уулзаж байгаагүй. Барааг нь харж, нүүр тулсан, ямар нэг байдлаар холбоо тогтоосон удаа байхгүй. Манай байгууллагын алдаатай ажиллагааны талаар шүүхэд хандсанаа бичгээр мэдэгдсэн юм билээ. Шүүх гомдлыг нь бүх шатандаа хүлээгээд авчихсан. Тийм ч учраас “Олон овоот гоулд” компанитай холбоотой процессийн ажиллагааг түр түдгэлзүүлчихээд байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа л дээрх лицензүүдийг хэрхэх тухай асуудал эцэслэн шийдвэрлэгдэнэ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen bi... (66.181.186.52)
    Naad altan gedeg emegtei chini yaj yvaad yagaad uheh bolsniig ni shalgasan uzsen medsen hun baiguullaga baigaamuu bathuu gedeg luivarchin hueegui baihad denduu olon tomchuudiin buzar bulaig ni atgaj yvsan emegtei baisan uchir busdad horlogdson baisiin bushuu... manai shuuhiihen bol naidvar muutaisht 1 terbum tug uguy l gevel yu hamaaguig hiinesht
    2024 оны 12 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 13 цаг 38 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 13 цаг 40 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 13 цаг 40 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 13 цаг 41 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 13 цаг 42 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 13 цаг 43 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 13 цаг 44 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 18 цаг 40 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 18 цаг 55 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 18 цаг 57 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 18 цаг 59 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 0 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 1 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 2 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 3 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 4 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 6 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 7 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 19 цаг 9 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 19 цаг 10 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top