x

450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ

Тээврийн цагдаагийн албанаас автомашины торгуулийн хэмжээ 450.000 төгрөгөөс их байвал эзэмшигчийг нийтэд тустай ажил хийлгэнэ гэж мэдээлсэн. Харин торгуулийн хэмжээ 450.000 төгрөгөөс бага байвал тээврийн хэрэгслийг торгууль төлөх хүртэл журмын хашаанд байрлуулна гэсэн юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн авт омашины торгуулийн хэмжээг зохицуулах шинэ журмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энгийнээр тайлбарлахад, торгууль 15 хоногийн хугацаанд 50 хувиар буураад байгаа гэдгийг иргэд мэдэж байгаа. Гэхдээ энэ хуульд торгууль 15 хоног дотроо 50 хувиар буурна, иргэд сайн дураараа төлөхгүй байгаа тохиолдолд 50 хүртэлх хувиар нэмэгдэнэ гэсэн өөрчлөлт орсон.

Энэхүү хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага, хоорондын үйл ажиллагааг зохицуулах мэдээлэл солилцох журам”, ”Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”ыг тус тус баталсан. Үүнтэй холбогдуулаад бэлтгэл ажил болох нэгдсэн санд торгуулийн мэдээллүүдийг хянах, эрх бүхий албан тушаалтнууд зөрчилтэй байгаа жолоочийг зөрчлийн хэмжээг мэдэх зэрэг бэлтгэл ажил явагдаад ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүх сангийн үйл ажиллагаа жигдрээд хяналт шалгалт тавигдаад эхэлсэн гэж ойлгож болно.

-Автомашины торгуулийн хэмжээ 450 мянган төгрөгөөс их болсон тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ гэж мэдээлсэн. Үүнийг хэрхэн зохицуулж ажиллах вэ?

-Журамд заасны дагуу замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгаад тухайн жолооч хуульд заасан хугацаандаа буюу 15 хоногтоо багтаж торгуулиа төлөөгүй, торгуулийн хэмжээ нь 450 мянгаас бага байвал тухайн жолоочийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийгээд торгуулийг албадан төлүүлэх буюу эрх бүхий байгууллага болох шүүх рүү хүргүүлнэ. Шүүхээс тухайн жолоочийг албадаж торгуулиа төлж дуусгаад машинаа журмын хашаанаас авах нөхцөл байдалд шилжүүлнэ гэсэн үг. Харин цагдаагийн алба хаагч тухайн жолоочийг зогсооход олон торгуультай, цаг хугацаандаа төлөөгүй явж байгаад 450 мянган төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч жолоочийн бичиг баримтыг хурааж аваад машиныг нь журмын хашаанд оруулж, шүүх рүү санал явуулна. Гэхдээ торгох шийтгэлийг нь нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солиулах хүсэлт явуулна. Шүүх хүсэлтийн дагуу тухайн хүний торгуулийг 450 мянган төгрөгөөс давсан байвал хүсэлтийг зөвшөөрч, тухайн иргэнд мөнгийг нь төлүүлэхгүйгээр торгуулийн оронд нийтэд тустай ажил хийлгэнэ гэж хамгийн энгийнээр ойлгож болно. Нийтэд тустай ажил нь хөдөлмөрийн тухай хуулиараа өдөрт 8 цаг ажиллах ёстой. Тухайн хүний хийсэн хөдөлмөр нь өдөрт торгуулиас 15 мянган төгрөг хасагдана гэсэн үг. 450 мянган төгрөгөөс эхэлбэл хамгийн багадаа 30 хоног ажил хийж байж торгуулиа төлж барагдуулна. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ зөрчихгүй, нийтийн дагаж мөрдөж байгаа хууль эрх зүйг зөрчихгүйгээр цагдаад торгуулахгүй хөдөлгөөнд оролцох боломж байгаа. Иргэд маань журам хэрэгжиж эхлэхтэй холбоотой зарим талаар буруу ойлголттой байна.

-Өмнө нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон торгуультай автома шиныг ямар журмаар зохицуулалт хийдэг байсан бэ?

-Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийгээд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд “Монгол Улсын зөрчлийн тухай хууль”-иар арга хэмжээ тооцдог. Энэ оны гуравдугаар сараас өмнө торгуулийн хуудас гаргаж өгдөг байсан бол оны дунд хэсгээс эхлээд гар утсанд нь мессэжээр очдог болсон. “И-Монголиа” -аар мөн давхар мэдэгдэл очдог болсон. Жишээ нь, хурд хэтрүүлсэн зөрчил дээр хуульд заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгох ёстой. Эхний 15 хоногт торгууль нь мессэжээр ирэхдээ 25 мянган төгрөгний мэдэгдэл ирж байгаа. Түүнийг иргэд 50 хувь хөнгөлж байгаа гэдгийг ойлгохгүй, 25 мянгынхаа талыг тушаачихаад “миний торгууль арилахгүй байна” гэдэг буруу ойлголт байдаг. 16 дахь хоногоос эхлээд энэхүү журмаар торгууль нь 10 хувь өсч 50 мянган төгрөгний торгууль 55 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг. Энэ үед “Зөрчлийн нэгдсэн сан”-аас таньд мессэжээр анхааруулга очно. Дахиад нэг сар болоход 10 хувь нэмэгдээд таны торгууль 60 мянган төгрөг болж харагдана. Ингээд нийт таван сар болоход таны торгууль 50 хувиар өсөөд таны 50 мянган төгрөгний торгууль 75 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Таван сарын хугацаанд торгуулиа сайн дураараа төлөхгүй явж байгаа тохиолдолд цагдаагийн алба хаагч таныг зогсоож шалгахад “торгуулиа төлөх үүргээсээ зайлсхийсэн” гэдэг үндэслэлээр албадан торгууль төлүүлэх, эсхүл торгуулийн хэмжээ өндөр байвал нийтэд тустай ажил хийлгэнэ гэж ойлгож болно.

-Шинэ журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Үйл ажиллагаа жигдрээд журам маань ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хэрэгжээд эхэлчихнэ гэсэн үг. Одоо зохион байгуулалтын арга хэмжээ явагдаж байна, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт мэдээллийг прокурорын байгууллагуудтай хамтраад нэгдсэн чиглэл зөвлөмжүүдийг өгсөн.

-Энэхүү журмыг хэрэгжүүлж эхэлснээр замын хөдөлгөөний зөрчил буурна гэж үзэж болох уу?

-Аливаа нэг улс оронд хуульд чангараад эхлэхээр зөрчил гаргаж байгаа иргэдийн тоо буурдаг. Жишээ нь, манай улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хүлээлгэх хариуцлага өндөр болж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өмнөх жилийнхээс 40 хувиар буурсан. Үүнтэй адил торгуулиа төлөхгүй буй, замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлага нэмэгдэхээр жолооч нар илүү сахилга баттай, дүрмээ баримтлаад замын хөдөлгөөнд оролцоно гэж найдаж байна.

-Сүүлийн хэдэн сарын доторх торгууль энэхүү журамд хамаарах вэ?

-Шинэ журам батлагдсан өдрөөс эхлэн 2024 оны гуравдугаар сарын 13наас хойших торгуулиуд хамаарна. Журам батлагдахаас өмнө байгаа торгуулиуд яах вэ гэвэл төрийн үйлчилгээ авахад тодорхой зүйлүүд дээр хязгаарласан байдаг. Жишээлбэл, жолооны үнэмлэхээ шинээр авах, ангилал өөрчлөх, тээврийн хэрэгслээ шилжүүлэх зэрэг тохиолдолд өмнөх торгуулиа төлж байж авна гэдэг журмаар зохицуулагдаад явна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.216.131)
    Ямар улсад өдрийн 8 цаг ажиллаад 15 мянган төгрөгний цалин авч байнаа. Боолын хөдөлмөр юм уу эрүүл ухаантай хүн наад шийдвэрийг чинь гаргаад байна уу эсвэл солиотой хүн байна уу?????
    2025 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.57.95.12)
    ТЦА гэдэг байгуулага ажлаа хийвэл сайн л байна ! Юу л бол итгэхгүй л байна ?
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 13 цаг 53 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 13 цаг 55 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 13 цаг 56 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 13 цаг 57 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 13 цаг 58 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 13 цаг 59 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 14 цаг 0 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 18 цаг 56 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 19 цаг 11 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 19 цаг 13 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 19 цаг 15 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 16 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 16 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 18 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 19 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 20 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 21 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 23 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 19 цаг 25 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 19 цаг 26 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top