x

Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Геологи, уул уурхайн газрыг байгуулах шаардлагатай

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай цаг үеийн зарим асуудлаар ярилцаж, тодрууллаа.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс боловсруулах үйлдвэр байгуулах асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төсөлд бий. Үүнийг тус үйлдвэрийн удирдлага дор байгуулах уу?

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны эрхлэх асуудалд хамаарна. Засгийн газрын 100 хоногийн дотор хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Бид компани байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, тогтоол батлагдвал хуулийн дагуу үүнийг хийх болно.

-“Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит, томоохон компанийн удирдлагыг томилох, бүтэц, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах гэж буй талаар мэдээлэл бий. Уг асуудалд Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын аль нь, ямар эрх мэдэлтэйгээр оролцох вэ?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний бүдүүвчид багтсан асуудал энэ мөн. “Эрдэнэс Монгол” нэгдэл бол уул уурхайн чиглэлийн 31 хуулийн этгээдийг нэгтгэсэн том байгууллага бөгөөд өөрийн ТУЗ-тэй. Тэдний үндсэн чиг үүрэг нь Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын алинд нь ч биш, ЗГХЭГ-ын сайд Н.Учралын эрхлэх асуудлын хүрээнд байхаар зохицуулсан.

-Уул уурхайтай холбоотой хуулийн этгээдүүдийн сайн, мууг Н.Учрал сайд бүрэн дэнсэлж барах уу. Өмч талаа бодвол Сангийн сайд, үйл ажиллагаа талаасаа танайд хамаарах биш гэж үү?

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хүрээнд, бодлогын хувьд болон аудитын байгууллагаар “хязгаарлалттай” буюу муу дүн авсан тохиолдолд л холбогдож байна. Бусад тохиолдолд ЗГХЭГ-ын сайдад хамаарч байгаа юм. Үүнийг эргэж харах шаардлагатай гэж бодож байна.

-“Халзан бүрэгтэй” төслийг тойрсон хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол. Хүнд нөхцөл үүссэн, одоо Засгийн газрын шийдвэр л чухал байна?

-Монгол Улсад мөрдөж буй хуулиудын дагуу лицензүүдийг нь олгосон төсөл. Засгийн газар болон салбарын яамны зүгээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн буюу хориглосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Маш харамсалтай үйл явдал болж, хүний эрхийн болон бусад хуулийн олон зүйл, заалт зөрчигдсөн учраас хууль, хяналтын байгууллагынхан шалгаж, шийдвэрээ гаргах байх.

-Геологи, уул уурхайн газар гэдэг агентлагийг байгуулах юм байна. Сүүлийн жилүүдэд орхигдоод байсан хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь гэсэн найдвар төрлөө. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Агентлаг байгуулах асуудлыг би санаачилж, манлайлаад явж байгаа нь үнэн. “Буруу харсан пирамид” шиг гажуудалтай явж ирсэн асуудлуудын нэг нь яах аргагүй мөн. Уул уурхайн салбарын анхдагч нь геологийн салбар. Эхлээд геологийн хайгуул, судалгаагаа хийчхээд, түүндээ үндэслэн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэл явах ёстой. Гэтэл олон жил эзэнгүй явсан, одоогоор ажиллаж буй нь ч ор нэр төдий байна. Тиймээс хайгуулын салбарт ач холбогдол өгч, Геологи, уул уурхайн газар байгуулах бодолтой ч үүнийгээ салбарынхандаа ойлгуулж чадаагүй юу, эсвэл өөр зорилго байгаа юм уу, одоогоор түр хойшлоод байгаа юм. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийхийг зорьж байна.

-Хойшлоод байгаа шалтгаан нь юу вэ. Үүнийг хийхийн тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Хуульд өөрчлөлт оруулах, эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхой зааж баталдаг учраас зайлшгүй хүлээх болж байна.

-Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын холболтын ажилтай холбогдуулан Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанитай хийх хэлэлцээрийг эцэслэн шийдсэн гэсэн. Одоогоор ямар түвшинд байна вэ, хугацаа хэлэх боломжтой юу?
-Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын асуудлыг парламентад суудалтай бүх намд танилцуулсан. Ирэх баасан гаргийн ээлжит чуулганаар УИХ-ын гишүүдэд нэгдсэн мэдээлэл өгнө. Бидний зүгээс хийх ажил төлөвлөгөөний дагуу, шат дараалалтайгаар явж байна. Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудлууд бий. Амжилттай шийднэ гэдэгт итгэж байна.

-Цөмийн энергийн тухай хуулиа баталчихлаа. “Орано майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг энэ ондоо багтааж шийдвэрлэнэ гэсэн амлалтдаа хүрч чадах уу?
-Францын “Орано майнинг” компанитай хийх гэрээг энэ ондоо багтаах буюу хойшиллоо гэхэд ирэх оны нэгдүгээр сард хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэнэ. УИХ-аар танилцуулж байж батлах учиртай. Хоёр талын ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахалж байна.

-Баярлалаа. Амжилт хүсье.

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 14 цаг 6 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 14 цаг 9 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 14 цаг 9 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 14 цаг 10 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 14 цаг 11 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 14 цаг 12 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 14 цаг 13 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 19 цаг 9 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 19 цаг 24 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 19 цаг 26 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 19 цаг 28 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 29 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 30 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 31 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 32 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 33 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 34 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 36 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 19 цаг 38 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 19 цаг 39 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top