x

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн. Үүлшинэ, цас орохгүй

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны 03-р сарын 17-ны 20 цагаас 03-р сарын 18-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 11-13 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.

2024 оны 03 дугаар сарын 19-нөөс 2024 оны 03 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо 18 цаг 36 мин Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй 19 цаг 22 мин Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй 19 цаг 57 мин Музейн нээлттэй өдрүүдээр 35 музейд 81 мянга гаруй иргэн зочилжээ 20 цаг 5 мин “Их дуулга”-д Монголын 20 жүдоч өрсөлдөнө 20 цаг 14 мин Монгол, Польш улс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 20 цаг 19 мин УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна 20 цаг 25 мин Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна 20 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 21 цаг 1 мин Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв Уржигдар 13 цаг 35 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо Уржигдар 13 цаг 33 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна Уржигдар 13 цаг 32 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна Уржигдар 13 цаг 31 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Уржигдар 13 цаг 30 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ Уржигдар 13 цаг 29 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Уржигдар 13 цаг 28 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Уржигдар 13 цаг 27 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа 2025-03-14 Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна 2025-03-14 Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 2025-03-14
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ...
Top