x

Монголын гадаад бодлогын НҮҮДЭЛ ба АЙЛЧЛАЛУУД

Адармаатай цаг үе. Хойд хөрш Украинтай дайнтай. Өмнөд хөрш Тайванийн асуудлаар АНУ-тай асуудалтай. Хойд, урд хоёр хөршийн зүг дэлхий анхаарлаа хандуулаад байгаа. Яг ийм цаг үед хоёр хөрш орны дунд байдаг Монгол Улсад жил хүрэхгүй хугацаанд айлчлалууд хөвөрлөө. Монгол Улс энэ цаг үед төвийг сахих байр сууриа хадгалж, олон талт гадаад бодлогын зөв тоглолт хийж чадаж байна. Монгол Улсын гадаад бодлого чамлахааргүй байгааг, айлчлалууд харууллаа. Монгол Улс дэлхийд нүүрээ барчихаагүй юм байна. Энэ олон нарийн агуулга тээсэн, сүлжилдсэн айлчлалуудыг судлаач Д.Баярхүүгийн хэлснээр “Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол Улс болчихов уу” гэж харж болохоор байна.

Нэг жилийн хугацаанд Монгол Улсад Польшийн Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга З.Рау, ОХУ-ын Гадаад хэргийнсайд С.В.Лавров, Японы гадаад хэргийн сайд Ё.Хаяши, Германы зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхад Цорн, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал О.Азулей, Хятадын гадаад хэргийн сайд Ван И, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар айлчиллаа. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Боомтуудыг нээе, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг санхүүжүүлье, Монголоос нүүрс тогтмол авъя” гэлээ. Гашуун сухайт-Ганц мод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ван И-гийн айлчлал хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэхээр харагдаж байна. Монгол Улс тулгамдаад байгаа болон өөрт ашигтай асуудлаа шийдүүлэхээр ярьж чадсан айлчлал боллоо. Хоёр тал төсөл хөтөлбөрүүд дээр хамтрах талаар ярьсан нь манайхнаас нүүр буруулсан хөрөнгө оруулагчдад Монгол руу зүглэх том мессэж өглөө. 

Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн айлчлал үргэлжилж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг төрийн тэргүүний түвшинд хүлээж авч байгаагаараа онцлог. Төрийн тэргүүний урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байгаа нь анхны удаагийнх юм. 

Энэ жил Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж зарласны 30 жилийн ой тохиож байна. НҮБ үүнд онцгой ач холбогдол өгч сайшаадаг. Мөн Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болоод 60 жил болжээ. Монгол цэргүүд НҮБ-ын энхийн сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиолоо. Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын индэр дээрээс Тэрбум мод үндэсний хөдөлгөөн санаачилгаа зарласан. Үүнийг мэдээж НҮБ сайшаан дэмжсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт мод тарилаа. Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархлаа илэрхийлсэн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж хэллээ. Эгийн голын усан цахилгаан станцын тухайд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ болон олон Улсын хамтын нийгэмлэг Монголын ардчилал хүний эрхийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэлээ. 

Нэг л их шүүмжлэл, гомдол, эргэлзээ тээнэгэлзлийн дунд байгаа бидэнд дээрх айлчлалуудын үр дүн сэтгэл сэргээсэн мэдээллүүд байлаа. 

“Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа..” гэж их Нацагдоржийн өгүүлсэнчлэн дэлхийн байдал ороо бусгаа үед Монгол Улсын гадаад бодлого маш сайн байгааг энэ олон улсын айлчлалууд харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны яам, Б.Батцэцэг сайд нар олон улсын харилцааны зогсонги байдлыг хөдөлгөж, гадаад бодлогын уран нүүдэл хийлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд ар араасаа хөвөрсөн олон айлчлалын үр дүн бодитой, ач холбогдолтой боллоо. Хятад хүн “за”, “үгүй”-г тийм ч амархан хэлчихдэггүй. Гэтэл Хятадын Гадаад хэргийн сайд бидэнд “за” гэчихлээ. Олон улс судлаачид, ажиглагчид, Монголын сэхээтнүүд, эрх баригчдыг улайтал шүүмжилдэг ардчиллын дууч нар ч дээрх айлчлалуудыг дуу нэгтэйгээр талархлын үгээр мялааж байна. Баабар “НҮБ-ын босс Еөкийн урилгаар айлчиллаа. Гүтэрэш Японоос Монгол, эндээсээ Солонгос орно. Зүүн хойт Азийн бүс нутагт Монголын гүйцэтгэж байгаа ролийг өндрөөр үнэллээ” гэсэн бол Э.Бат-Үүл “Дэлхийн III дайн болчих гээд нойр хоолгүй тэвдэж яваа Антонио Гутеррешийг Монголд урьж ирүүлээд мод тариулж буй У.Хүрэлсүхийн геополитик гайхалтай цагаа олов. Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монголоо, түгшүүрт автсан дэлхийд энхтайваны бэлгэдэл болгон ингэж алдаршуулдаг нь супер” гэлээ. 

Дараалсан энэ айлчлалуудаас нэгээс бусдад ньнэг ижил зүйл цухалзана. Энэ нь эрчим хүчний хараат байдлаас гаргаж өгөх тал дээр анхаарч ажиллах амлалтууд. Айлчлалуудын үр өгөөжийг хүлээх үлдлээ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал таагүй байгаа цаг үед энэ өгөөжтэй айлчлалууд дэлхийн анхаарлыг Монголын зүг хандуулсан, том сурталчилгаа болж чадлаа. Ирсэн гийчин буцдаг ёсоор тэд ирээд буцаж байна. Энэ бүхний эцэст үр дүн, хожил. 

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хөлөг онгоцуудаас авах хураамжийг нэмэгдүүллээ 2 мин Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов 6 мин Карл Попперын мэтгэлцээний тэмцээний шилдэг оролцогчид тодорлоо 19 мин Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна 22 мин "Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 28 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 32 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 36 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 41 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 50 мин Дэлхийн шинэ дэг 1 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 16 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top