x

У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав

У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрсдөө малтав. Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэмжжээ. Засгийн газраас гаргасан аливаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй байх хуулийн төсөл боловсруулсан байтал УИХ-ын Байнгын хороо дэмжсэн байна.

“Хэрэв энэ хууль батлагдвал хувь хүн, хуулийн этгээдийн (иргэн, аж ахуйн нэгж) эрх ашигт төрийн байгууллагууд өөрийн дур зоргоор халддаг болно. Жоомоо алах гээд гэрээ шатаах нь байна шүү” гэж хуульчид гадаа нь хашгирсаар байтал манай Засгийн газар “гэрээ шатаахаар” шийдэв. Гал тавих болсон ганц шалтгаан нь Эрдэнэтийн 49 хувийг төрд авах явдал гэдгийг сайд Ц.Нямдорж УИХ дээр ичиж нэрэлхэлгүй ярьсны дараа МАН-ын гишүүд жинхнээсээ сохров. (49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол захиргааны хэргийн шүүх дээр гурван удаа унаад байгаа) Мөнгө цагаан, нүд улаан гэдэг болж байна.

Энэ үйл явцын эхлэлийг тавьсан хүн нь Ц.Нямдоржийн утсан хүүхэлдэй болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Гишүүдийнхээ дунд “хуулийн төслийн ченж” нэр авсан (“Веритас партнерс” хуулийн фирм түүнийг гишүүн болохоосоо өмнө гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж өссөн, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон тухай мэдэгдэл хийсэн) Х.Нямбаатар гэнэт “Шүүгчид авилгад идэгдсэн байна. Дансандаа сая доллартай шүүгч байна” хэмээн хашгирсан нь ийм учиртай байв. Шүүгчдийн нэр хүндэд халдах замаар шүүхийг татан буулгах, ингэснээр Засгийн газар ямар ч хяналтгүйгээр дур зоргоо хэрэгжүүлэх нь Ц.Нямдорж сайдын зорилго байж. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь түүний халаасанд өөрөө ороод ирэх юм. Далиманд нь иргэд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах боломжгүй ч болно. Гэвч энэ тэдэнд ямар хамаатай.

Гэхдээ муу юманд ч сайн тал бий гэдэг. Засгийн газар Захиргааны хэргийн шүүхийг үгүй хийхээр ингэж улайрч байгаа нь Засгийн газар өөрөө хуулийн хүрээнд шийдвэр гаргах чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Ялангуяа “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр. Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн УИХ Засгийн газарт “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах асуудлыг зохион байгуулах үүрэг өгсөн нь үнэн ч Үндсэн хууль болон УИХ-аас баталсан бусад хууль тогтоомжийг зөрчих эрх олгоогүй. Тэгэхээр хууль зөрчих шийдлийг Засгийн газар өөрөө хийсэн гэсэн үг.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа хууль зөрчсөн шийдвэрийг цуцалж, хуулийн дагуу шийдвэрлэх арга замыг хайх ёстой байсан ч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ “гэрээ шатааж” эхэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав. Хуульчид лав шүүх эрх мэдлийг (иргэний эрхтэй хамтад нь) дарангуйлж буй Засгийн газрын энэ давралын эсрэг акци зохион байгуулаад эхэлчихлээ. Хуульчдын хувьд хууль бол хамгийн хүчтэй зэвсэг. Дээр нь УИХ дахь МАН бүлэг дотооддоо хагаралтай байгаа. У.Хүрэлсүхээс хариуцлага нэхэж эхэлсэн бүлгийн гишүүд нь аманд орсон шар тосыг хэлээр түлхэхгүй нь лав. 

Хууль зүйн сайдтан Байнгын хорооны хуралдаан дээр “Шүүх цагаандаа гарсан шдээ. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс хөдөлж эхэллээ. УИХ-ын даргын хуулийн зөвлөх хөдөлж эхэллээ. Хотын даргын хуулийн зөвлөх ярьж эхэллээ. Ингэж тал талаасаа ашиг сонирхлоо хамгаалж байна” гэв. Угаасаа “Хулгайчийг бариарай” гэж хашгирчихаад араар нь хулгайгаа хийдэг нь энэ хүний гэм биш зан, гэнэт биш хууч юм. “УИХ, Засгийн газрын шийдвэрийг хянах эрхтэй цорын ганц байгууллага нь Үндсэн хуулийн Цэц” гэсэн ч бас худал үг.

Үндсэн хуулийн Цэц бол УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л хянадаг. Бусад хууль зөрчсөн эсэхийг хянадаггүй. Тиймээс Захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулж, Засгийн газар болон захиргааны бусад байгууллагуудын шийдвэр хууль зөрчиж буй эсэхэд хяналт тавьдаг. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын гаргасан захиргааны актыг (Тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, ажилд томилох, чөлөөлөх гэх мэтчилэн хувь хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн, эрх үүсгэж, үүрэг оногдуулсан, үйлчлэл үр дагавар хувь хүн, хуулийн этгээдэд шууд тусдаг шийдвэрүүд) хянадаг байсан бол энэ улс тэр чигээрээ дампуурах байсан биз. Яг үнэндээ Цэцийн есөн гишүүн дотор мэргэжлийн хуульч нь цөөн.

Тийм байхад “Ерөөсөө захиргааны шүүхээр ч яах юм. Үндсэн хуулийн Цэц бүх хяналтаа тавиад яваг” гэх нь галзуу хүний амнаас л гарч болох үг юм. Зөвхөн Засгийн газрын шийдвэр ч биш, түүний шийдвэрийг хэрэгжүүлж байгаа бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг ч шүүхээр хянуулахгүй гэж байна шүү дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.42.2)
    ЗХШ-ийг татан буулгаад шинэ журмаар байгуулъя.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • новш хулгайчууд (203.91.115.45)
    хуц эрдэнэбилгээ. чи одоо ханаж цадаач хулгайчаа. эби та хоёр монголоос хурдан зайлаад өгөөч
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • zass (202.21.113.82)
    Элбэгдорж араа шүдээ хүртэл зэвсэглээд дайрч байхад үхэр монголчууд нийлээд нямкаг дэвсэлж байна тэгээд ядуу зүдүүгээ гайхаад байх хохь нь дээ
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • ЗӨв (202.21.98.230)
    тэр захиргааны хэргийн шүүх чинь үнэнгээсээ ажилласан бол НЯмка ингэж аргаа барахгүй шүү дээ. Элбэгээгийн хийж байгаа операци яваад байна шүү дээ. Улсын мөнгөөр улсын үйлдвэрийг авчихсан үзэгдлийг буруу гэхээр хориг тавид байхад хэн зөв гэж хэлэх юм. Завхарсан хууль новшийн шүүх прокурорынхон цэвэр улс төрийн сонирхол ханхалж байна. Нямка зөв зөв нийгэмд ашиггүй хэрэггүй шантаажны шатлалыг авч хаях хэрэгтэй.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Zochin (122.201.24.137)
    Unen sh dee huulichid hulhi bolson taran buulga ta nat tertee tergui ireedui bhgui ard tumen huuli shuuhiig uzen ydaj bna
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.165.91)
    Төрд авахад нь юун буруу байгаа юм бэ. Мөнгөтэй бэлтэй хүн л өнөөдөр шүүхийг хөдөлгөж байна. Энэ бол ганц үнэн.Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 17 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 20 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 20 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 21 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 22 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 23 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 24 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 5 цаг 20 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 5 цаг 35 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 5 цаг 37 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 5 цаг 39 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 5 цаг 40 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 5 цаг 40 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 5 цаг 42 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 5 цаг 43 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 5 цаг 44 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 5 цаг 45 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 5 цаг 47 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 5 цаг 49 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 5 цаг 50 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top