x

АНУ: Ерөнхийлөгчийн сонгууль ба залуусын бодит оролцоо

Өөрийн өдөр тутмын амьдралаа олон нийтэд үзүүлж, амьдралын хэв маягийн YouTuber болсон олон америк залуус бий.

Тэдний нэг Кэмми Скотт лхагва гаригт Жой Байдены хамгийн том ач охин Наоми Байдентай хамт 454,000 дагагчдаа зориулж Инстаграм Live хийн, залуу хүмүүсийг санал өгөхөд юу саад болдог талаар ярилцав.

Залуу үзэгчид сэтгэгдлүүд дээр туршлагаа хуваалцсан бөгөөд ихэнх нь эрт саналаа өгчээ. Нэгэн сэтгэгдэлд Охаю мужийн нэгэн сонгогч "Би хоёрхон долоо хоногийн өмнө дөнгөж 18 нас хүрлээ. Шуудангаар саналаа өгсөн, lol" гэсэн байв. YouTuber Кэмми Скотт өөрөө өмнө хэрхэн санал өгч байснаа ярьсан бөгөөд ээжтэйгээ хамт санал өгөх бүхээгт хөшигний цаана санал өгөхөд аймшигтай санагдаж байсан сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тэрээр Наомигээс өвөө нь түүний боддог шиг энэрэнгүй хүн мөн үү гэж асуухад ач охин нь "тийм" гэж хэлээд "Америкийн өвөө" болгохоор санал болгов. Байдены бусад ач зээ нар мөн кампанит ажилд оролцсон бөгөөд Наомигийн дүү Финнеган Байден Хойд Каролинад өвөөтэйгөө хамт кампанат ажилд нь оролцжээ. Түүний ач, зээ нар түүний сэтгэл хөдлөл, гэр бүлийн нандин холбоог өөрсдийн сошил хаягуудаараа олон нийтэд харуулж байгаа нь олон сонгогчдод илт таалагдаж байна.  

Тэд өвөөгөө сонгуульд өрсөлдөх гэж байгааг мэдсэн орой нь зайрмаг худалдаж авч өгөн, “танд өнөө орой савнаас нь идэх боломж олголоо, хайртай шүү, хүүхдүүд нь” гэж тэмдэглэл үлдээснээ хуваалцаж байжээ. 

Британийн поп од Харри Стайлс өчигдөр экс дэд ерөнхийлөгчийн видео бичлэгийг хуваалцаад, "Хэрэв би Америкт саналаа өгөх байсан бол сайхан сэтгэлээр саналаа өгөх байсан" гэж жиргэжээ. 

Дональд Трамп Инстаграм, YouTube дээр партизан залуучуудын дунд сурталчилгаа хийх насны ач, зээ наргүй ч дараагийн удаа хэрвээ өрсөлдвөл магадгүй юм.                 

Баруун өмнөд хэсэгт дэх Trumphernalia

Ноён Трамп өчигдөр Мичиган мужийн чухал хэсэгт хүчтэй сурталчилгаагаа хийсэн бөгөөд 2016 онд ч байгуулаагүй ялалтаа байгуулсан байна. Яаж вэ гэвэл, 

1. Иконоклазм ба бэлэн мөнгө: Дональд Трампын энэхүү даавуу нь түүнийг Америкийн далбааны урд зогсож байгааг харуулсан бөгөөд цаана нь долларын дэвсгэртүүд ба гал асаж байв. 

2. Загварын онцгой шийдэлтэй эх оронч үзэл: Америкийн далбааг толинд тусгасан костюм өмссөн залуу дэмжигч. 

3. Өөр нэг залуу дэмжигч олон хүний ​​цугларалт дээр маскны талаар юу бодож байгаагаа харууллаа. Түүний маскан дээр, “засгийн газрын шахалтаар энэ маскыг зүүв” гэсэн байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана 4 цаг 15 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо 4 цаг 19 мин Панам улс "Нэг бүс, нэг зам" санаачилгаас гарна гэв 4 цаг 23 мин Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв 4 цаг 25 мин Япон улс "GPS" системийн тав дахь хиймэл дагуулаа хөөргөв 4 цаг 26 мин Бүсчилсэн хөгжлийн зөвлөлдөх уулзалт Баян-Өлгий аймгаас эхэлнэ 4 цаг 29 мин АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ахлах зөвлөх асныг Хятадад нууц мэдээлэл дамжуулсан хэргээр баривчилжээ 4 цаг 30 мин 2025 онд 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө 4 цаг 36 мин Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна 8 цаг 31 мин Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 8 цаг 33 мин “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ 8 цаг 36 мин Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа 8 цаг 38 мин Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ 8 цаг 39 мин Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 8 цаг 43 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 8 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна 9 цаг 4 мин Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө 9 цаг 8 мин "Анхны долоо" сан байгуулагдлаа 9 цаг 10 мин Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ 9 цаг 12 мин 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд 9 цаг 13 мин
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top