x

Филиппиний нийслэл Манилад 12 сая хүн хөл хорионд байна

Эрүүл мэндийн яамнаас хийдэг цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад COVID-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Б.Янжмаа: "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын улс орнуудад хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, Чех улсад халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 24-ний өдрийг дуустал хааж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, түлш шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг л ажиллуулах шийдвэр гаргасныг тус улсын ЭМ-ийн сайд мэдэгдлээ.

Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарласан.

Итали, Испани, Франц, Швейцарт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдэж, гуравдугаар сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд мөрдөх журмыг гаргалаа. Тус журамд ирэх хоёр сарын туршид 50 болон түүнээс дээш тооны хүн оролцох аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, чухал шаардлагатай бол цахим технологийг ашиглахыг онцолсон байна. Нэгдсэн улсын 49 мужид халдварын тохиолдол гарсантай холбогдуулан муж улс бүр өөр өөрийн онцлогтой шийдвэрийг гаргасаар байна. Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул 1.1 сая хүүхэд гэртээ үлдэх нөхцөл бүрдээд байна. Мөн эмнэлгүүдэд яаралтай бус мэс заслуудыг цуцалж магадгүй байгааг мэдээллээ.

Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах бүх хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд амьдарч байна.

Африк тивд Кени улсад бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахын зэрэгцээ, халдвар бүртгэгдсэн ямар ч улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан.

Катар улс тус улсыг чиглэсэн ачаа тээвэр болон транзит нислэгээс бусад бүх зорчигч тээврийн нислэгийг 14 хоногийн хугацаатай хориглолоо.

БНХАУ-д өнгөрөгч ням гаригт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо өмнөх өдрөөс 14-өөр нэмэгдэж, нийт нас баралт 3,213 болсон байна" гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Битүүний шөнө алаг мэлхий өрөх уламжлал ба шинжлэх ухааны үндэслэл 43 мин Гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 57 мин Монголчуудын хадагны өнгө, бэлгэдлийн утга 1 цаг 0 мин Нийтийн тээврийн автобусны дэлгэцээр сар шинийн бөхийн барилдааныг шууд дамжуулна 1 цаг 2 мин Д.Трамп, К.Стармер нар Украины асуудлаар хэлэлцэв 1 цаг 3 мин Дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа таалал төгслөө 1 цаг 4 мин Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өглөө 1 цаг 6 мин Цагаан сарын амралтаар нийтийн тээврийн үйлчилгээ амралтын горимоор ажиллана 1 цаг 7 мин Монголын үндэсний бөхийн холбоо "Усны элч" байгууллагаар өргөмжлөгдөв 1 цаг 8 мин ДиМаркус Казинсыг угтан авах энтертайнмент шоу зохион байгуулна 1 цаг 9 мин Б.Мөнгөнтуул шатрын гранприд түүхэн амжилт үзүүлэв 1 цаг 10 мин Шагайн харваачдад улсын цол олголоо 17 цаг 56 мин ЦХИХХЯ: 2025 онд 18 аймгийн 114 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ 18 цаг 7 мин Лионел Месси, Луис Суарес нар мөнгөн торгууль хүлээлээ 20 цаг 33 мин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно 20 цаг 34 мин “SpaceX” компани “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу илгээв 20 цаг 36 мин Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд хүлээн зөвшөөрөв 20 цаг 37 мин Ташкентын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ 20 цаг 37 мин Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна 20 цаг 39 мин Б.Мөнгөнтуул Монакогийн Гранприд тэргүүлж байна 20 цаг 40 мин
iИх уншсан
Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх... Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртэ... Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... “Оюутан цэрэг” хөтөлбөрийн журам шинэчлэгдэв
Top