Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас улмаас Хятадын агаарын тээврийн гурван компани нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 13-ны хооронд 78 мянган нислэгээ цуцалж 13 сая тасалбараа эргүүлэн авахад хүрчээ.
Энэ талаар БНХАУ-ын Төрийн өмчийн удирдлага хяналтын хорооны орлогч дарга Жэнь Хунбинь мягмар гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Тэрээр “Хятадын агаарын тээврийн компаниуд коронавирусийн тархалтаас болоод нислэгүүдээ цуцалж зарсан тасалбаруудаа буцаахад хүрч байна. Нэгдүгээр сарын 13-наас энэ хоёрдугаар сарын 13-ны өдөр хүртэл, Цагаан сарын хамгийн их ачаалалтай байж олон хүн зорчдог үеэр 78 мянган нислэгээ цуцалж 13 сая тасалбараа эргүүлэн авсан байна” гэжээ.
Жэнь Хунбэнийхээр бол сая болж өнгөрсөн цагаан сарын үеэр зорчигчдын урсгал өмнөх онтой харьцуулахад бараг хоёр дахин буурсан гэнэ. “Цагаан сарын үе бол агаарын тээврийн хамгийн их орлоготой байдаг алтан үе байдаг ч энэ жил сөрөг нөлөөлөл (коронавирус) тохиолдлоо” гэж тэр хэлсэн байна.
Мөн тэрээр энэ өвчний тархалтаас болоод Хятадын аялал жуулчлалын салбар бас ихэд нэрвэгдэж байгаа гэжээ. Түүнийхээр бол аялагч жуулчдын хамгийн ихээр очдог байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын олон газар, зочид буудал, дэлгүүр хаахад хүрч, БНХАУ-ын аялал жуулчлалын хэдэн арван компани ажлаа зогсоожээ.
“Коронавирусийн тархалт энэ хоёр салбарт нөлөөлсөн уршиг асар их” гэж Жэнь Хунбин мэдэгджээ.
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин