NBA-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчдын нэгт тооцогддог байсан Коби Брайант өчигдөр Лос Анжелес хотын ойролцоо нисдэг тэргэний ослоор амиа алдлаа.
Тус нисдэг тэрэгт зорчиж явсан есөн хүн бүгд амиа алдсан бөгөөд түүний 13 настай охин Жианна хамт байжээ.
Коби Брайант нь Лэйкерс багт тоглодог байх үеэсээ Sikorsky S-76 гэх нисдэг тэргийг өдөр тутам ашигладаг байсан байна.
Тэрээр эхнэр Ванесса болон Жианна, Натали, Бианка, Капри гэх дөрвөн охинтой. Бага охин нь 2019 оны зургаадугаар сард мэндэлжээ.
Коби Брайант энэ жил 41 нас хүрсэн юм.
Алдарт тамирчин маань АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн лигийн 20 улиралд тоглохдоо бүгдэнд нь Лос Анжелес Лэйкерс багтай оролцсон бөгөөд таван удаа аваргын цом хүртэж, 18 удаа бүх оддын шигшээ багт шалгарч байжээ. Мөн 2018 онд “Dear Basketball” богино хэмжээний энимэйшн бүтээлээр Оскарын шагнал хүртэж байсан юм. Тэрээр мөн 2008, 2012 онуудад АНУ-ын шигшээ багт багтаж, хоёр удаа Олимпийн алтан медаль хүртэж байжээ.
Эх сурвалж: nytimes.com