x

70 жилийн ойн “халуун өдрүүд”

Энэ өдрүүдэд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өдөр тохиож байна. Хоёр  улс 70 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэн, дурсгалын иж бүрдэл марк, дугтуйн нээлтийн арга хэмжээ зэрэг урлаг, соёлын олон цуврал арга хэмжээ зохион байгуулсан билээ. Одоогоос 70 жилийн өмнө буюу 1949 онд манай өмнөд хөрш Хятадад нийгмийн томоохон дэвшил хувьсгал болж, БНХАУ хэмээх шинэ Хятад улс байгуулагдсан түүхтэй. Ингээд дэлхийн олон улс орнуудаас хамгийн түрүүнд тухайн үеийн БНМАУ өмнөд хөршийнхөө бүрэн эрхт байдал, эрх чөлөөг хүлээн зөвшөөрчээ. Ингээд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, төр засгийн өндөр дээд төвшинд харилцан захидал солилцож, дипломат харилцаа тогтоосон юм.

Далан жилийн хугацаанд БНХАУ улс төрийн хувьд дэлхийн нөлөө бүхий хүчирхэг гүрэн болж чадсан. Хамгийн гол нь эдийн засгийн хөгжлийн хувьд гайхамшигтай ахиц гаргаж ядуурлыг буруулж  ард түмнээ чинээлэг амьдралд хүргэх чиглэлээр их ололт амжилтад хүрэв. Ялангуяа сүүлийн 10 гаруй жилд жил тутам 10 гаруй сая иргэдийг ядуурлаас аварч амьжиргааны дунд чинээлэг төвшинд хүргэсэн.  Энэ том үндэс суурь дээр тулгуурлан 2020 он гэхэд Хятад улсын хөдөөгийн хүн амын дотор ядуу хүнгүй болох зорилт тавин ажиллаж байгаа нь хөрш зэргэлдээ манай орны хувьд үлгэр дуурайл болж байна.

Нөгөөтэйгүүр 2018, 2019 онд Монгол, Хятад хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд боллоо. Тухайлбал Гадаад харилцааны сайд нар харилцан айлчилсан. Өнгөрсөн жил Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилсан. Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга БНХАУ-ын дарга Ши Жинь Пиний урилгаар айлчилсан юм. Энэ үеэрээ хоёр тал харилцан түүхт 70 жилийн ойгоо жилийн туршид хамтран тэмдэглэе хэмээн тохиролцсон билээ. Ингээд оны эхээр төлөвлөгөөгөө нэгтгэн гаргаж жилийн туршид 70 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх замаар түүхт ойг тэмдэглэх тохиролцоонд хүрч, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байна. Энэ 9-10 дугаар сард оргил арга хэмжээнүүд үргэлжилж хоёр орон  харилцан соёлын өдрүүдээ амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар, хөдөө орон нутгуудад Хятадын болон ӨМӨЗО-ны соёлын өдрүүд, мөн Төвөдийн соёлын өдрүүд гэх мэт олон цуврал арга хэмжээнүүд үргэлжлэн явагдлаа. Үүнд Хятад орны Өвөр Монголын хөгжил цэцэглэлт, ард түмний амьдралыг харуулсан гэрэл зургийн, Уран зургийн, Хятадын олон үндэстэн ястны Гар урлалын үзэсгэлэн болон үзүүлэх арга хэмжээнүүд болсон. Хятад хоол хүнсний хэрэглээ мөн Хятад ном соёлын хөгжлийн байдлыг харуулсан үзэсгэлэн болон номын нээлтүүд мөн боллоо.

Тэдгээрийн дотор онцлон дурдах нэг зүйл бол энэ оны есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бүтээлийн номын орчуулгын бүтээл нээлтээ хийсэн арга хэмжээ байлаа. Хятад улсыг удирдан жолоодоход сүүлийн жилүүдэд, ялангуяа Ши Жиньпин дарга өөрийнхөө төрийн тэргүүнээр ажилласан хугацаандаа улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг хүмүүнлэг, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр гаргасан тушаал шийдвэрүүд, тавьсан илтгэл, өгүүллүүд, удирдан жолоодох онол арга барил гэх мэт олон зүйлүүдийг практикийн үүднээс нэгтгэн дүгнэсэн бүтээл болгон дэлхийн олон улс оронд орчуулж олны хүртээл болгож байгаа юм. Уг хүрээнд тухайн ном нээх ёслол арга хэмжээг хийж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй оронд энэхүү ном хэвлэгдсэн. Номын нээлт Гадаад харилцааны яаман дээр болсон. Энэ арга хэмжээнд төр засгийн удирдлагууд болон Хятад судлалын эрдэмтэд, сонирхогчид өргөн хүрээтэй оролцсон.

Далан жилийн хугацаан дахь хамтын ажиллагаа, харилцааны түүхийг эргэн харахад хоёр орны харилцаа цоо шинэ шатанд орлоо гэдгийг хоёр орны Гадаад харилцааны сайд нар нэгэн дуугаар илэрхийлсэн юм. Хоёр ард түмний хоорондын солилцоо, соёлын харилцааны хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эмэгтэйчүүд хүүхэд залуучууд, хүмүүнлэгийн гэхчлэн олон талын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Зөвхөн хоёр орны нийслэлийн хэмжээнд биш орон нутаг, ялангуяа хил залгаа аймаг мужуудын хоорондын хамтын ажиллагаа идэвхжсэн нь шинэ амжилт юм.

   Тэрбум дөрвөн зуун сая хүн амтай Хятад улсад Монголоо сурталчлах, Соёл урлаг, түүх өнөөгийн хөгжил дэвшлийг харуулах олон сайхан арга хэмжээ болж, Монголын уран зохиолыг хятад хэлээр орчуулсан бүтээлийн Ном нээх ёслол,  Хятадын эртний сонгодог уран зохиол болоод орчин үеийн шилдэг зохиол бүтээлүүдийг монгол хэлээр орчуулж, иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулсан чухал арга хэмжээ Улаанбаатар, Бээжин хотуудад зэрэг явагдлаа.

Мөнхийн хөрш Монгол, Хятад хоёр дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамтдаа хөгжих нээлттэй бодлого хэрэгжүүлэх боллоо. Өнөөдөр БНХАУ-ын ДНБ 54 их наядаас 80 их наяд юаньд хүрч дэлхий нийтэд эдийн засгийн хүчин чадлаа хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Манай хоёр улс нийт 4700 км газар нутгаар хиллэж, 13 боомтоор иргэд харилцан зорчиж, худалдаа хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж байгаа.

   БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” санаачилгын анхны дэмжигчдийн нэг Монгол Улс хөгжлийн бодлогоо тодорхой хэмжээнд тус санаачилгатай уялдуулж хамтдаа хөгжиж, хамтын ажиллагаагаа шинэ, бодит агуулгаар баяжуулан иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаагаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Нээлттэй гадаад бодлогыг цаашид үргэлжлүүлж, “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны шинэ талбарыг бий болгож, дэд бүтэц, эдийн засгийн хөгжил, бус нутгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэхийг БНХАУ зорьж байгаа нь Монгол Улсын хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой юм. "Бүс ба зам” санаачилга, “Хөгжлийн зам” хөтөлбөрийн уялдаа холбоог түргэсгэх том зорилт тавьсан хоёр орны ирээдүйн хөгжил мандан бадрах болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 50 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 56 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 57 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 58 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 4 цаг 1 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top