x

З.Энхболд: Ерөнхийлөгч Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй

ЗХЖШ-ын даргын орлогч асан, генерал Б.Баярмагнайгийн цэргийн дүрэмт хувцастай зураг “Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний Фронтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, одоо бид тэмцлээ шууд эхэлнэ” гэсэн тайлбартайгаар сошиалд тараад буй. Энэхүү зурагтай холбоотой тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өглөө. Мөн тэрбээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан АМНАТ-ыг хүчингүй болгох шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. 

-Б.Баярмагнай генералын зурагтай холбогдуулан тайлбар хэлэхгүй юу?

-Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй. Б.Баярмагнай нэг удаа зурагтаар генерал хувцастай гарч байсан.  

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөх Д.Даваагаар дамжуулан генерал хувцас хэрэглэх журам зөрчиж байгааг, дахин тийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй. Хэрэв өмсөх юм бол хүлээлгэдэг хариуцлага бий. 

Сонгууль ойртох тусам төрийн эргэлт зэрэг солиотой юм ярьдаг хүн олон болно. Ямар нэгэн байдлаар олны анхааралд орох гэсэн горилогч нар олон бий. Тэр болгон дээр Ерөнхийлөгч тайлбар хийгээд байх боломжгүй. Төрийн эргэлт хийх гэж оролдвол ял авдаг хуультай. Ийм зүйлд хариулт өгч, цаг үрэх шаардлагагүй гэж бодож байна. Ерөнхийлөгчийн нэрийг барьж байгаа нь туйлын буруу бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Тийм зүйл огт байхгүй. Байх ч ёсгүй. 

МАХН-аас үнэгүй байр өгнө гээд байгаа. Энэ нь ч бас хууль бус. Сонгуулийн хуулиар үүнийг хориглосон байдаг. Тэр намыг сонгуульд оролцуулж болохгүй. 

-АМНАТ-ыг хүчингүй болгон цэцийн шийдвэр гарахад Ерөнхийлөгч нөлөөлсөн гэх хардлага бий?

-АМНАТ-ыг хүчингүй болгоход УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Дээр нь Сангийн сайд гэж тувт худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр авсан мэдээллээр АМНАТ-ын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байдалтай байна. 700 орчим тэрбум төгрөг төсөвт орчихсон. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. Өнгөрсөн жил 700 тэрбум хүрээгүй юм билээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 47 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 52 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 58 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 59 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 4 цаг 0 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 4 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 4 цаг 3 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top