x

СЗХ-ны дарга С.Даваасүрэн: Би өргөдлөө өгөөгүй

Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, хариуцлага тооцох талаар ярьсан бөгөөд СЗХ-ны дарга С.Даваасүрэн өргөдлөө өгсөн талаар хэвлэлээр мэдээлэгдээд байгаа билээ. Харин өнөөдөр СЗХ-ны дарга С.Даваасүрэн энэ асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгчээ.

С.Даваасүрэн "Би чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой ажил. 2013-2016 онд хийсэн ажлыг 2017 онд дүгнээд олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн байдаг.

2019 оны наймдугаар сарын байдлаар уг зөвлөмжүүдээс Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаарах 10, шууд бус буюу бусад байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх 15 үзүүлэлт бүр дээр шат ахиулж чадсан. Өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу СЗХ маш сайн ажилласан.

Харин ФАТФ-ын сая зөвлөсөн дөрвөн асуудлын тухайд Санхүүгийн зохицуулах хороонд цоо шинэ зохицуулалтаар орж ирж буй зүйл буюу санхүүгийн бус бизнес эрхлэгчидтэй холбоотой ажиллагаа. Өөрөөр хэлбэл, алт, үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой асуудлыг Монгол Улсад зайлшгүй зохицуулах шаардлагатай боловч одоогоор зохицуулдаг байгааллага байхгүй учраас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар СЗХ-нд хариуцуулж өгсөн. 

Дэлхийн хэмжээнд санхүүгийн зохицуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулдаггүй. Харин манайд үүссэн нөхцөл байдлаар зохицуулах шаардлагатай байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна гэсэн. Тиймээс энэ ажлыг үе шаттай хийнэ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд урьд өмнө байгаагүй өсөлт гарсан. Өсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийг ярих боломжгүй. Эерэг талаас нь харвал Санхүүгийн зохицуулах хорооны талаар олон нийт сайн мэддэг болж буйд хувь хүнийхээ үүднээс бахархалтай байна" гэсэн байна.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.120.3)
    Арчаагүй суга
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 50 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 56 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 57 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 58 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 4 цаг 1 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top