Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна.
Ээлжит бус хуралдаанаар Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ба өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр сонгох, татварын асуудал зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Мөн сайжруулсан түлшний хэрэглээ, хангалт, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай цаг үеийн томоохон асуудлуудыг ярилцана гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.