x

АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал хүргүүлжээ

УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт гурван зарчмын санал хүргүүлсэн тухай мэдээллээ. 

Тодруулбал, Ерөнхийлөгчийг парламентаар сонгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрүүлэх эрхийг Үндсэн хуулиар нээх гэсэн зарчмын гурван саналыг илэрхийлж байна. "Тэдгээрийг хүлээн авсан тохиолдолд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын зөвлөл оролцоно" гэж тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. 

Д.Эрдэнэбат:

-"Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьж, УИХ хүлээн авснаар тус тогтоолыг хүчингүйд тооцсон. Улмаар УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх тогтоол гаргасан. Энэ тогтоолын цаад санаа нь Ард нийтийн санал асуулга явуулахгүй, УИХ дангаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж байгаа юм. Энэ долоо хоногт чуулган түр завсарлаж, 11 дүгээр сараас гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа орох бололтой.

Энэ хугацаанд зөвшилцлийн ажлын баг ажиллана. УИХ-ын 73 дугаар тогтоол хүчингүй болсноор, хоёрдугаар хэлэлцүүлгийг задалж хэлэлцэх боломжтой гэдэгт эрх баригчид санал нэгдэхгүй байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээ эцэслэхгүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт орвол, хуулийн төсөл батлагдсаны дараа Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсэх нөхцөл гарч мэднэ. УИХ дахь АН-ын зөвлөлөөс иргэдийн хүсэн хүлээсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахын төлөө тууштай байх болно" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 39 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 43 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 50 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 51 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 52 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 55 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top